COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Коронавирусийн халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр хаалттай горимоор хуралдлаа. Хуралдаан дууссаны дараа хэлэлцсэн асуудлуудаа ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцуулж байна.

Тэрбээр "Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Учир нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна. 

БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ. 

Мөн БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна. Тухайлбал, шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглосон бөгөөд хилийн боомтууудын асуудал гарч буй.

Одоогоор ихэнх боомт хаагдсан байгаа. Гаднаас ирэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байна. Тиймээс боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй байна.

Зарим бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлыг албан ёсоор салбар, салбарын төлөөлөлтэй гарах гэж байна.

Мөн шинэ коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ.

Төлөвлөгөөнд орох саналаа бид нэгтгээд маргааш өглөө Улсын Онцгой комисс дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт шаардлагатай болох хөрөнгө мөнгөтэй нь танилцуулахаар өргөн барина.

Бас нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авахаар байна. Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргах нь зүйтэй.

Тиймээс өнөөдөр Эрүүл мэднийн яамнаас аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоотойгоор тусгаарлах талаар шийдвэр гаргана" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613391
4 эможи

Иргэг
2020-02-06 13:50
Одоо 30 хоногоор ирж буцдаг хятад нөхөртөнгүүд биэ үнэлэгч нарын 30 хоногууд дуусаж бгаа.жинхэнэ 1р хавьтагч нар.хаа бсан ухааниас ч ирнэ.
Зочин
2020-02-06 13:34
Dutuu barisan emlegiin barilgaa hurdan guitseej duusgaach
Зочин
2020-02-05 17:39
Зочин
2020-02-05 15:44
keyboard_arrow_up