COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Мөнхтүшиг: Маргааш Эрээн рүү дөрвөн автобус явуулж 200 орчим иргэнээ авчирна

2020 оны 1 сарын 30

Arslan.mn

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Коронавирусийн голомтоос 31 иргэнээ авчрах чиглэлээр ажиллаж байна.  Одоогоор бид БНХАУ-ын нислэгийн зөвшөөрлийг хүлээж байна. Бусад бүх асуудалд бүх байгууллага дээр хамтарч ажиллаад бэлэн байдлыг хангасан.

Ухань хотоос иргэдээ авах хүсэлтэй 56 улс байна. Бусад улсууд ч хүлээлттэй байна.

Ухань хот өөрөө хөл хорио тогтоосон байгаа учраас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийхэд хүндрэлтэй байгаа ч монгол иргэдийг авчирхад Хятадын тал анхаарна гэдгээ мэдэгдсэн.

Мөн БНХАУ-д байгаа манай иргэд өөрсдийн хүсэлтээр олноороо эх орондоо ирж байна. Үүнтэй холбоотойгоор бид Хятадын талд тасралтгүй хүсэлт тавьсны эцэст маргааш 4 автобус явуулж Эрээнд байгаа 200 орчим иргэнээ авчрахаар болсон.

Иймд тэнд байгаа иргэд маргаашдаа амжих автобусанд суухийг хүсье. Хэрвээ автобусанд сууж амжаагүй нь төмөр замын болон агаарын замын боомтоор дамжин эх орондоо ирж болно.

ГХЯ Уханьд байгаа 31 иргэнтэй тогтмол холбоотой байгаа бөгөөд одоогоор нэгд нь ч коронавирусийн шинж тэмдэг илрээгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613174
1 эможи

Зочин
2020-01-31 11:39
Зочин
2020-01-31 09:11
200 янхан ирж байна.
Зочин
2020-01-30 21:05
МЭЭМТЭЙ БОЛОХМААГЫН ХҮҮХЭД ЧИ ҮНЭН ЯРИАРАЙ
2020-01-30 19:23
Хятадуудыг хилээр оруулахаа зогсоо муу ллраа
keyboard_arrow_up