7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

админ
2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргажээ.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна.

Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээгээ хангаж чадахгүй учир дахин зээл авч “өрийн цагирагт” орон, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад ордог гэж үзжээ.

Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг Салхитын ордоос олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төлөвлөсөн байна. Салхитын орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд цэвэр ашиг нь 1050.4 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ. Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох төлөвтэй байна.

Хуулийн төслөөр бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээл авсан иргэдийн зээлийг тэглэх юм. Тэтгэвэр авагч нь зээлээ төлж байх үедээ нас барсан бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үлдэгдлийг нь барагдуулахаар тусгажээ. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь доод хэмжээ буюу 270-310 мянган төгрөг авч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
612333
5 эможи

ЗОЧИН
2020-01-06 22:06
тун ч дэмий зүйл хийхэн дээ үлдсэн зээл авч чадаагүй хүмүүс хохь болох нь 45;5% гэдэг ахмадуудын тал хувь мѳн ч аймаар юм болох вий МАН маань АН д тоглолт хийлгээд улс тѳрѳѳс зайлах болжээ АН сайн тоглох хэрэгтэй амьжилт хүсьё
zochin
2020-01-06 19:45
tetgevriin zeeliig haana gedeg bol buruu mongold zeel avahguigeer amidrah bolomj bauhgui .
зочин
2020-01-06 19:39
зээл авах гэхээр бөтлөн даагч нэхнэ. Батлан даагч байхгүй гэсэн үндэслэлээр хичнээн ахмадууд зээл авч чадаагүй гэдэг тоо баримт байгаа блгүй дээ
Зочин
2020-01-06 16:55
Одоо АН -аас иргэдийн орон сууцны зээлийг т эглээрэй.
irgen
2020-01-06 16:50
Ahmadiin zeeliig olgo. Ahmaduudad adil tegsh mongiig ni huvaaj ogoh heregtei
Зочин
2020-01-06 15:42
Иргэн
2020-01-06 15:18
дараа дараачийн сараа бодоод зээл авалгүй өдөр хоногоо өнгөрөөдөг ахмадууд тэтгэврээ аваад л явна ш дээ ! Харин авч чадахаа больсон зээлэнд дарагдсан ахмадуудыг төр засаг нэг удаа дэмжиж, өрийг нь тэглэн бусдынх нь адил тэтгэврээрээ цаашид амьдрах боломж олгож байгаам байна. Зөв л байна ш дээ !!!!!!!!!!!!!!!!!!
Зочин
2020-01-06 14:51
дараа дараачийн сараа бодоод зээл авалгүй өдөр хоногоо өнгөрөөдөг ахмадуудыг яах юм бээ өндөр тэтгэвэр авдаг олон саяыг зээлсэн хүмүүс бага зээлтэй хүмүүс гээд янз янз байгааг яах юм бээ
keyboard_arrow_up