COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Сурагчдын амралтыг ДОЛОО хоногоор СУНГАЛАА

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ сурагчдын хоёрдугаар улирлын амралт 2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас эхэлж, энэ сарын 13-нд дуусна. Харин орон нутгийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 30-наас энэ сарын 10-ныг хүртэл 14 хоног үргэлжлэх юм.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэхээр болж байна.

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах нь зүйтэй гэж үзэв.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар их гэсэн үг юм. Тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 92 хувь нь 16 хүртэлх, үүнээс 85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна.

Томуу, томуу төст өвчин нийслэлд 15 хувьд хүрээгүй, орны ачаалал бага зэрэг буурч байгаа ч хичээл эхлэх үед В вирусын хоруу чанар нэмэгдэж, уушигны хатгааны өвчлөл, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яам үзжээ.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрчээ.

Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 15.6-26.6 хувьтай байна.  Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар шийдвэр гарган цэцэрлэгийг түр хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хоригложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
2
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
612332
9 эможи

Zochin
2020-01-06 23:48
Uvul 2 sar amraadag bval zugeer yum bnalee
ИРГЭН
2020-01-06 21:20
ТЭНЭГ САЙД НЬ СОНГУУЛЬТАЙ ГЭЭД СУНГАХГҮЙ ГЭЭД БАЙСАН ЯАСАН БЭ?
https://mecss.gov.mn/
2020-01-06 15:00
https://mecss.gov.mn/news/2236/
Зочин
2020-01-06 14:21
Chingvvn
2020-01-06 14:19
Ashgvi1
keyboard_arrow_up