COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Ирэх жилээс орон нутаг дахь цагдаагийн байрны асуудал шийдэгдэж дуусна

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэлээд олон асуудал хэлэлцэгдсэний дотор цагдаагийн байгууллагатай холбоотойн хэд хэдэн шийдвэр гарсныг талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас Экологийн цагдаагийн нэгж байгуулах, тээвэр хөдөлгөөний асуудлыг нийтэд нь Тээврийн цагдаагийн албанд хамруулахыг Засгийн газрын гишүүд дэмжлээ. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллийг нэгтгэх хэд хэдэн нэгж байсныг нэгтгэж мэдээлэл, судалгааны алба байгуулахаар болсон.

Экологийн цагдаагийн нэгж нь уул уурхайн улмаас байгаль сүйдэж буй 11 аймаг, 100 гаруй суманд 170 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

Ирэх жилээс орон нутаг дахь цагдаагийн байгууллагуудын байрны асуудал шийдэгдэж дуусаж байгаа. Тиймээс экологийн цагдаа болон хар тамхитай тэмцэх алба байгуулагдаж, шинэ албадыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлээд явна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612328
9 эможи

Шилмэл буйдан компанитай хамтарч тавилга шахахнуу
2020-01-07 13:55
Хохо
ИРГЭН
2020-01-06 21:21
ШОРОН БАЙР МЭТИЙГ Л БАРЬДАГ САЙД ОДОО БОЛОО ШҮҮ.
Зочин
2020-01-06 14:20
keyboard_arrow_up