COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗТХЯ-ны албан хаагчдын “Авилга” Дарханы замыг ГАЦААЖ байв уу

2020 оны 1 сарын 02

Arslan.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг 2019 оны зургадугаар сард эхлүүлж, тус онынхоо арван нэгдүгээр ашиглалтад сард оруулна гэж Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-аас мэдэгдсэн ч энэ ажил хугацаандаа дуусаагүйгээс гадна, замыг шинэчлэх ажил олигтой яваагүй гэлцэж буй.

Тус замын нийт төсөв 60 сая ам доллар бөгөөд үүний 58.5 сая долларыг Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая долларыг буцалтгүй тусламжаар тавьж байгаа юм. Иймд тус авто замд санхүүжилтийн ямар ч саад алга. 

Х.Оргил-Эрдэнэ

Х.Оргил-Эрдэнэ

-ЗТХЯ-НЫ АВИЛГА ТУС ЗАМЫН АЖЛЫГ УДААШРУУЛЖ БАЙВ УУ-

Харин өнгөрсөн Даваа гараг /2019.12.30/-ийн шөнө  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг нэгэн Хятад иргэний хамтаар хойшлуулшгүй ажиллагаагаар дайчлан баривчилжээ.

Учир нь тэрээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52 даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж компанийн Хятад иргэнээс авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх албан бус мэдээлэл байна.

ЗТХЯ-ны албан хаагчдын авилга, албан тушаалын асуудал үүгээр дуусахгүй. Тодруулбал, тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг 2019 оны есдүгээр сарын 9-10 нд шилжих шөнө баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм. Улмаар дээрх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Учир нь саяхан авилгын хэргээр саатуулагдсан Х.Оргил-Эрдэнэ нь Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандын ажлыг түр орлон гүйцэтгэж байжээ. 

-Х.ОРГИЛ-ЭРДЭНИЙН ӨМГӨӨЛӨГЧ ШҮҮГЧЭЭС ТАТГАЛЗЖЭЭ–

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай АТГ-аас 2019 оны Арван хоёрдугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн саналыг хэлэлцэх гэсэн боловч Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна. Уг татгалзлыг үндэстэй эсэх асуудлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийднэ. Одоогоор хариу гараагүй байна. 

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612217
1 эможи

Х
2020-01-04 22:48
Хугацаандаа замын ажлаа гүйцэтгэж чадаагүй компаниас татгалзах хэрэгтэй.Аль юман дээр хохирч байхав
Боогий
2020-01-03 07:15
Ажлаа хийхгүй байгаа, хүн хүч машин техникээ заасан хугацаанд ажилд гаргаагүй, гэрээний үүргээ зөрчсөн хятад компанийн гэрээг цуцлах гэхэд нь хятадууд албан өрөөнд нь мөнгөтэй цүнх орхиод атг зөрөөд орсон зохион байгуулсан хэрэг гэсэн шүш. Ямар ч тэнэг хүн өрөөндөө дуудаж хахууль авахгүй. Тэгээд ч 8 сая ч хүрэхгүй мөнгөний төлөө ажил албан тушаал, нэр хүндээ золиослох хүн байх уу? Тэр хятад компанийн гэрээг битгий цуцал гэж дээрээс нь зөндөө дарамталж шахсан гэсэн. Зөрүүдлээд цуцлана гээд байхаар нь өгсөн сануулга
irgen
2020-01-02 17:09
zeel awaad zam tawiad baidag huldvv pizdanuud mongold l baidag baih
Зочин
2020-01-02 16:47
Иргэн
2020-01-02 15:51
Зам тээврийн асуудал авилгын гол цөм асуудлын нэг байх шүү. Авилгын хүлээлтээр зам урагшлаагүй байж магад.
Зочин
2020-01-02 13:58
Зочин
2020-01-02 13:16
ИЙмэрхүү дунд гарын шавьж хурган дарга нарт Но их бий
Орк царайт Энх-амгалан огцор
2020-01-02 12:50
Энэ оркоо аваад зайл
keyboard_arrow_up