COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, “Эрдэнэт үйлдвэр”-ийг авмагцаа хятадын компанийг “ивээн тэтгэсэн” юм уу

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Засгийн газрын мэдэлд авмагцаа онц байдал тогтоолоо хэмээн зарласан Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ та энэ тухай ямар тайлбар хийх вэ. Зарим хэвлэлийн хэрэгсэл, цахим орчин “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерт хятадууд эзэн суусан гэх боллоо. Уг нь онц байдлын үндсэн дээр төр хувийн хэвшлээс авсан аж ахуйн нэгждээ шалгалт оруулж, хяналтаа сайжруулна гэсэн бат итгэлтэй байсан ч “чононд хонь хандгалуулах”-ын үлгэр болсон юм биш биз дээ.

Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн  тендер болон худалдан авах ажиллагаагаа нээлттэйгээр зохион байгуулагддаг гэдэг ч цаад утгаараа мэдээлэлд ойр, эрх мэдэлтнүүдийн компани, тэдний оролцоо бүхий гадаадын аж ахуйн нэгжүүд оролцож, ялалт байгуулдаг аж.

Тодруулбал, өнгөрөгч тавдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам ф820мм ган хоолойг угсрах, түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер зарлагджээ. Бараг 100 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлын тендерийн урилга нь анхнаасаа хятадын компаниудад зориулсан техникийн нөхцөлтэйгөөр зарлагдснаас хятадын “Донхон Пайл Индастри”, “Чайна Энержи Инженеринг групп”, “China Geo Engineering corporation”, “Синохидро Корпорейшн лимитед”, “Сокол” гэсэн хятадын дөрөв, монголын ганц компани өрсөлджээ. Тэдгээрээс хамгийн бага үнийн дүн ирүүлсэн хэмээн Jiang Guoyin захиралтай “Синохидро Корпорейшн лимитед” ХХК шалгарсан байдаг. Гэвч энэ нь тендерийн хууль зөрчсөн нь тодорхой болоод байгаа аж.

Тухайлбал, тендер шалгаруулалтад оролцоход хамгийн нууц байх ёстой үнийн санал, тендерийн баталгаа, албан мэдэгдлүүд нь “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-аас задгайгаар иржээ. Хэрвээ энэ нь тухайн тендер шалгаруулалтын явцад илчлэгдсэн бол тус компанийг тендерээс хасах байж. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийн хороо дээрх хууль бус ажиллагааг үл огоорч “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-д “ялалтыг өгчээ.

Тиймээс энэхүү хууль бус тендер шалгаруулалтын талаар “Чайна Энержи Инженеринг групп”, “Сокол” ХХК-ниуд Сангийн яаманд гомдол мэдүүлсэн байна.

Сангийн яам уг гомдлыг хянаж үзээд “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-ийн үнийн санал, тендерийн баталгаа, албан мэдэгдлүүд нь хавсаргаагүй, задгай ирсэн зөрчилтэй, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар шаардлага хангаагүй учир хүчингүй болгосон байна. Нэгэнт өмнөх нь хүчингүй болсон тул тендерийг дахин зарлажээ. Гэвч “Синохидро Корпорейшн лимитед” ХХК “даагаа нэхэж” байна уу, хуулийн өмнө өмгөөлөх хүнтэйдээ бардсан уу юутай ч шалгаруулалтад дахин оролцжээ. Ингэхдээ мөн л тендерийн баталгааг дутуу ирүүлжээ.

Хамгийн хачирхалтай нь “Эрдэнэт үйлдвэр” ийнхүү хоёр удаагийн тендерээс хасагдсан “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-д тендерийн урилгаа өгч, шууд гэрээ байгуулсан байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийг захирал Х.Бадамсүрэнгийн тушаалаар байгуулагдсан Тендерийн хороо шалгаруулдаг. Харин тус тендерийн хороог Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Т.Батмөнх удирддаг. Тэгэхээр энэ хороонд хятад компанийн гар хөл эсвэл тендерт танай компанийг заавал ялуулна гэх үүрэг хүлээсэн, авлига авсан албан тушаалтнууд байна уу хэмээн хардлага үүсч байна.

Эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ та онц байдал зарласан үед тань дээрх тендерийн хууль бус шалгаруулалт явагдаж байхад хаана, юуг нь шалгаарай гэж ажлын хэсэг томилж байсан хэрэг вэ. Үе, үеийн улстөрчдийн “саалийн үнээ” болгон ашиглаж ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг хойд хөршөөс салгасан ч одоо урд хөрштэйгөө нийлж сонгуулийн мөнгө босгох уурхай болгож байгаа юм биш биз дээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611422
0 эможи

Хөшигний ардах худалч
2019-12-24 21:55
Наймаачин оюунэрдэнэ огцор
Oyuk p
2019-12-24 21:55
Yuk ogtsor
Бат
2019-12-22 16:49
Ингэж яриад л Хятдуудад тендер өгөөд эхэлсэн дээ! Л.Оюун-Эрдэнэ сайд аа, “Эрдэнэт үйлдвэр”-ийг авмагцаа хятадын компанийг “ивээн тэтгэсэн” юм уу
Лол
2019-12-22 16:48
Эрдэнэт үйлдвэр манай улс төрчдийн саалийн үнээ гэж үнэн юмаа тэ? Ухаж төнхөөд баримт олоод байвал холбогдохгүй улс төрч ч гэж алга даа
Огцор
2019-12-22 16:48
Эрдэнэт үйлдвэр Хятад компаниудыг дэмждэг "өглөгийн эзэд" болжээ!!! 100, 100 тэрбумаар нь өгдөг болж!!!
На
2019-12-22 16:46
Шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулна гсн чинь Эрдэнэт шалгарч нтр. Энэ том үйлдвэртэй хэн яаж өрсөлдөх юм бэ. Утгагүй. Төрийн өмчит үйлдвэрүүдийг ер нь хасах хэрэгтэйшд. Жинхэнэ бизнес эрхлэгчдээ шалгаруулж, шагнаж урамшуулж бмаар юм Мэдэхгүй, би лав тэгж бодлоо.
Иргэн
2019-12-10 23:17
ОунЭрдэнэд итгэж байна. Арай хулгайч нар шиг идэхгүй байх.
зочин
2019-12-10 12:30
Шалга баахан хятадууд ирээд ажиллаад л байсан.
Худалч поп
2019-12-10 11:24
Худалч
keyboard_arrow_up