7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг дэмжжээ

админ
2019 оны 11 сарын 06

Arslan.mnМонгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх,  судлах ажлын хэсэг хуралдаж, зарим асуудалд зөвшилцөлд хүрчээ.

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж дэмжсэн байна. Харин бусад саналыг нээлттэй үлдээж, цаашид намын бүлэг, зөвлөлөөр дахин ярилцсаны үндсэн дээр зөвшилцлийг үргэлжлүүлэхээр тохирчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610117
0 эможи

Зочин
2019-11-06 13:31
keyboard_arrow_up