COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэд сайд Д.Загджав ганцаарчилсан тоглолтоо гадагш чиглүүлэх хэрэг байна уу

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болсон. Гэвч ялалтаа тооцоололгүй нэр дэвшигчээ сонгосон тэдний хувьд дараагийн бялуугаа хуваах “дажин” үлдсэн. Энэ нь өдгөө хоёр дахь засгийн газраа байгуулсан ч эв түнжингээ олохгүй, бүр дараагийн, ээлжит бус сонгуулийн чимээг дуулгахад хүргэсэн. Мэдээж бялуу хүртэж чадаагүй, хүртсэн ч санасандаа хүрээгүй хүмүүсийн хувьд гомдолтой байхаас яах вэ. Тиймдээ ч парламент байтугай Засгийн газартаа ч хөрөөний шүд, зарааны үс шиг хэдэн тийш харсан хүмүүсийг оруулсан биз. Тэдний нэг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэдгийг хүн бүр мэднэ. Тэр сүүлийн жилүүдэд ганцаарчилсан тоглолт хийдгээрээ алдартай болсон.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнөөдөр 70 жилийн ойгоо тэмдэглэж буй БНХАУ-тай холбоотой байр сууриа илэрхийлсэн явдал байлаа. Д.Загджав дэд сайдаас гадна Монгол Улсын Энхтайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгчийн сонгууульт ажилтай нэгэн.

Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “БНХАУ бол Монгол Улсын 2 том хөрш орны нэг, ойрын үед би Хятадын Хонконгт өрнөж байгаа үйл явдлыг ихэд анхааран ажиглаж, холбогдох мэдээг үзэж байгаа. Одоо өрнөж буй үйл явдал бол тайван жагсаал цуглаанаас хальж хүчирхийллийн шинж хэлбэртэй болоод байна...

...Болж байгаа эдгээр үйл явдал нь бидний санааг маш их зовоож байна. Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр, ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэл биш, тайван жагсаал цуглаанаас хэтэрч Хонконгийн хууль дүрмийг уландаа гишгэсэн, ямар ч соёлт, эрх зүйт нийгэмд тэвчишгүй үйл явдал юм. Хонконгийн Засгийн газар энэхүү үймээн самууныг таслан зогсоох ,нийгмийн дэг журмыг сахиулах ,ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахаар хүнд нөхцөлд хичээнгүйлэн ажиллаж байна. Хонконгийн ард иргэд ч энэ байдлыг ойлгон, хүчирхийллийг зогсоож, тогтвортой байдлыг уриалан дуу хоолойгоо нэгтгэж байна гэж Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгчийн хувьд би харж байна. Манай олон нийт ч ийм байр суурьтай байна...

...Зарим орны мэдээллийн сувгаар үйл явдлыг буруу зөрүүтэйгээр зориуд мэдээллэж байна. Эдгээр мэдээнүүд нь хэт даврагсад, хүчирхийлэл үйлдэгч талыг барьсан, бодит бус мэдээлэл юм. Ер нь Хонконгийн жагсаалын цаана барууны тусгай албадын оролцоо байна уу гэсэн таамаглал ч явж байна...” хэмээсэн байв.

Д.Загджав өмнө нь буюу 2018 оны эхээр мөн л “…Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би “Рио Тинто” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. “Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ...” гэх зэргээр гэнэтхэн мэдээлэл, мэдэгдэл хийсэн.

Үүнийг нь салбарын сайд Д.Сумъяабазар “…Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдынх биш. Мөн Засгийн газрын байр суурь ч биш гэдгийг хэлье. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эргүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулах болно” гэж байв. Энэ асуудал тухайн үедээ шуугиан тарьж байгаад л чимээгүй болсон.

Түүнээс өмнө 2012, 2016 онуудад УБТЗ-ын дарга болохоор зүтгэж, эхлээд нам, дараа нь яам, эцэст нь бүр ОХУ-ыг зорьж, бүр албан бичгээр ч асуудлаа хүргүүлж байсан. Тодруулбал, 2012 УБТЗ-ыг тэргүүлэхээр хувь нийлүүлэгч оросын талыг зорьсон ч Оросын төмөр замын дарга В.Якунин түүнтийг тоогоогүй. Дараа нь 2016 онд “УБТЗ-ын даргыг солих үүрэг” бүхий шинэ Ерөнхий хорооны гишүүд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас УБТЗ-ын даргад Д.Загджавыг санал болгож байна гэсэн албан бичгийг өвөртөлж очсон байдаг. Үүнээс улбаалсан албан бичиг хойд хөршид очсон байдаг юм. Гэвч Оросын талаас Д.Загджавыг мэргэжлийн бус хүн гэдэг утгаар нь “Хүлээж авах боломжгүй” гэсэн  хариу өгсөн түүхтэй.

Дэд сайд Д.Загджавын хувьд ингэж л ганцаарчилсан тоглолт хийж, хувийн эрх ашгаа улс орны мэт зарлан тунхаглаж явдаг нэгэн. Тиймдээ Оюутолгойн талаар хэлсэн ч, олон улсын байдал ярьсан ч “ОЛОН НИЙТ” гэж үзэж байна хэмээн ард нийтийг татан оролцуулдаг. Үнэн хэрэгтээ зөвхөн өөрийнх нь байр суурь. Түүнд Монголын төр хангалттай албан тушаал өгсөн. Гэтэл дэд сайдын алба хашигч хүн өөрийн байр суурийг амны зоргоор илэрхийлсээр л  байна. Энэ нь хоёр том гүрний дунд оршин буй манай улсын хувьд хэр зохистой үйлдэл вэ. Мэдээж том улс, орнууд Д.Загджав гэх хүний “бурахыг” тоохгүй байх мэт боловч тэр хүн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд гэвэл харах өнцөг, хандах хандлага нь эрс өөрчлөгдөх нь гарцаагүй. Үүнийг олон нийт ч мэдэх атал эрхэм Д.Загджав л ойлгохгүй байв гэж дээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
608707
2 эможи

Хайхмл
2020-01-16 16:55
ЗагджаЧД засаг байхдаа энх тайван найрамдоын мэдэлд өөрийн мэдлийн худаодааны барилга барьсан загджав ямар хөрөнгөөр үүнийг барьсан шалгуулмаар бна
ХУД12
2019-10-02 12:15
Загджав гэгч яавч өөдтэй хүн биш нь олон жилийн өмнөөс харагддаг. Яаж яваад ,яриад албан тушаалтай болоод байдаг нь ойлглмжтой ЛУЙВРААР. МОНГОЛ ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ ШААР БАЙНА ЛЭЭ. ИЙМ ХҮМҮҮС МАНАНГ ҮҮСГЭЭД ЭХ ОРОН АРД ТҮМНИЙГ МИНЬ ҮГҮЙ ХИЙХ ГЭЭД УЛАЙРЧ БАЙГА. ТЭДЭНД БИТГИЙ ГОРЬД,БҮҮ СЭРҮҮН ЗҮҮДЛЭ ГЭЖ АНХААРУУЛЪЯ.
Зочин
2019-10-01 23:09
Зочин
2019-10-01 12:31
keyboard_arrow_up