COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Билгүүн: Аварга Э.Оюунболдын ЦОЛ ХУРААХ саналыг ирэх даваа гаригт хүргүүлнэ

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн  "Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын албан хэрэгцээнд зориулан 1.6 тэрбум төгрөгийн үнийн дүнд хамаарах  авто машиныг худалдан авахдаа Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авсан, тендер зарласан.  Хууль зөрчсөн зүйл байхгүй. 

Өнөөдөр Үндэсний бөхийн салбар хороо хуралдсан. Үндэсний их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг. Хоёр бөхөөс допинг илэрсэн. Хоёр бөхөд ажлын 10 хоногт багтаан В сорьцыг шинжлүүлэх хүсэлт гаргаж болно гэсэн. Нэг нь буюу Э.Оюунболд хүсэлт гаргаагүй, тийм учраас нэрийг нь ил тод зарлах боломж бүрдсэн. Тэр дагуу намайг орон нутагт ажиллаж байх үеэр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос нэрийг нь зарласан байна билээ.

Нэгэнт 10 хоногт “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргаагүй учраас хуулийнхаа хүрээнд нэрийг зарлах учиртай. Одоо бол дараагийн шатанд салбар хороо өөрийнхөө төвшинд шийдвэр гаргаад төв хороондоо уламжилна. Допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн хороогоор тогтоогдсон нөхцөлд барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, давсан давааг нь хүчингүй болгох, учраа таараад барилдаад унасан бөхөд нь цол чимгийг нэмж олгох,  сэргээш хэрэглэсэн бөхийн цол чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хороо Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороондоо хүргүүлэх учиртай. Эл саналаа ирэх долоо хоногийн даваа гаригт хүргүүлнэ.

Харин цол олгох, хураах хураах асуудлыг Ерөнхийлөгч мэднэ.”гэв.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
607472
4 эможи

Зочин
2019-08-31 04:26
keyboard_arrow_up