COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацыг төмөр замаар тээвэрлэнэ

2019 оны 8 сарын 19

Arslan.mn

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж байна.  Уг хуралдаанд Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон Шадар сайд нар оролцож байна.

Хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцэнэ.

  • Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай 
  • Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй  ажлууд, үр дүнгийн талаар
  • Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар
  • 2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдлыг танилцуулна.

Мөн 21 аймгийн засаг дарга нар болон яам, агентлагийн дарга нар оролцож зуншлагын нөхцөл байдалд анализ хийж өвөлжилтийн бэлтгэлийн явцыг ярилцаж байна.

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "2019 онд аймгуудын Засаг дарга нартай байгуулсан эхний хагас жилийн гэрээний биелэлт зохих түвшинд хугацаандаа хэрэгжиж байна. Гэхдээ цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна.

Мөн бороо хур ихтэй байгаа учраас мал угаалгын ажил удаашралтай байна. Иймд есдүгээр сарын 15-г гэхэд буг ажлыг бүрэн дуусгахыг үүрэг болгосон." гэв.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцлээ.

Ц.Даваасүрэн: Есдүгээр сарын 15-наас дулаан тавигдана

Arslan.mn

Энэ талаар  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна. Есдүгээр сарын 15-наас дулаан тавигдана. Дулааны цахилгаан станцын 63 зуух ажилд бэлэн болж байгаа. Өнөөдрийн байдлаар Дулааны станцын өвөлжтийн бэлтгэл 54 хувьтай байна.

Орон нутгийн дулааны станцууд өвөлжлтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна. Ховд 10 хувь,Сэлэнгэ-32 хувьтай өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Тэд жил бүр алдагдалтай ажилладаг. Багануурыг дулааны станцыг зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Одоогоор 2 тэрбум төгрөгийн алагдал хүлээгээд байгаа.

Энэ сарын 10-ны байдлаар шахмал түлшний түүхий эдийн нийт 700 мянган тонн нөөц байна. Шахмал түлш 150-200 мянга орчим тонныг үйлдвэрлээд байна. Өвөлжилтийн хувьд 600 мянган тонн шаардагдана." гэв.

Arslan.mn

Авто зам болон агаарын тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалт, төлөвлөлтийн талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар танилцуулав.

Тэрбээр "2019 онд авто замын салбарт нийт 133 төсөл хэрэгжиж байгаа нь өнөөдрийн байдлаар 60.5 хувьтай байна.  Замуудын засварын ажилд цаг агаар нэлээд сөрөг нөлөө үзүүлж, ажлын явцыг удаашруулж байна.

Гэхдээ бид замын засварын 65 хувиас дээш явж байгааг нь арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Агаарын тээврийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангахад ямар нэг хүндрэлгүй байна.

Мөн агаарын болон авто тээврийн хувьд өнгөрсөн жилүүдэд цаг агаараас болж саатсан. Харин өвлийн бэлтгэлээ тааруу хангасны улмаас гарсан саатал байхгүй.

Өвлийн бэлтгэл ажил зам тээврийн хөгжлийн яамны хэмжээнд 34.28 хувийн биелэлттэй байна. Энэ эрчээрээ явбал бид арваннэгдүгээр сарын 20 гэхэд өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусна.

Энэ жил Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвартай холбогдуулан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацын тээврийг төмөр замаар хийнэ. Учир нь одоо байгаа түр замаар ургацыг тээвэрлэх бололцоо хомс байгаа юм.

Харин ургацын замын засварын ажлыг ирэх сарын 15 гэхэд дуусгах зорилттой ажиллаж байна. Тус ажилд 2.7 тэрбум төгрөг хэрэгтэй гэж урьдчилсан байдлаар тооцоолсон.

Есдүгээр сарын 1-нээс автозамын хөдөлгөөн идэвхждэг учраас шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хот дотор тээвэрлэх асуудлыг УБТЗ хариуцна." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606944
9 эможи

Зочин
2019-08-19 14:27
сайн байна.
keyboard_arrow_up