COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ё.Баатарбилэг: Боловсролын зээлээр суралцcан 13 мянга гаруй иргэний ДИПЛОМЫГ олгоно

2019 оны 8 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт болон багц асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "Зээлийн сангаас дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцагчдад зээл олгодог. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ сантай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй хүний диплом хадгалагдаж байна. Энэ асуудал шийдэгдэхээр болсон. Гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлж, дипломыг олгох боломжтой болж байгаа бөгөөд энэ тухай асуудлыг УИХ-д өргөн барина.13 мянга гаруй иргэний зээлийн дүн нийтдээ 16 тэрбум төгрөг.  Дунджаар 500,000-1,000,000 гаруй төгрөгийн зээлтэй байсан.

2008 оноос хойш шинэ журам гарсан тул дээрх журмаар чөлөөлөлт явагдаагүй. Шинэчлэгдсэн журмын дагуу диплом чөлөөлөх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж чөлөөлүүлэх ёстой болсон." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
606796
14 эможи

амар
2019-08-15 12:20
Улс төрийн шоу
keyboard_arrow_up