COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Чойжилсүрэнгийн компанийн ЛИЦЕНЗИЙГ цуцаллаа, бусдыг нь яах вэ Ерөнхий сайд аа?

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр  шуурхай хуралдаан зарлаж, хуулийн байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгөв.  Тэрээр энэ удаа Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлыг “онилж” тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг даалгалаа. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж энэ асуудлыг шийдвэрлэхээр болов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Монгол төрд байгаа зарим нэг хүмүүс уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгосон гэж ойлгож байгаа. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн” гэлээ.

Үргэлжлүүлэн “Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж Гурвантэс сумын иргэн ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байхад яагаад шалгахгүй байгаа юм. Цагдаагийн дарга аа. “Сауд гоби коэл транс”-ийн зөвшөөрлийг хуурамчаар олгосон байна. Үүнийг хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Үр дүн нь хаана байна вэ. Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг” гэсэн  байна.

Тус ордод үйл ажиллагаа явуулахаар бэлдэж буй 3-4 компанийн тусгай зөвшөөрлийг ч өгөхгүй байхыг  даалгажээ.  Харин одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас зөвхөн “Сауд гоби коэл транс” компанийг онцолсон нь сонин юм. Өнөөдрийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын 35 тусгай зөвшөөрөл олгоод байна. Нэр бүхий таван компани тусгай хамгаалалттай бүсээс гадуур бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нарийн сухайтын бүлэг ордоос “Сауд гоби сэндс”, “Чинхуа Мак Нарийнсухайт”, “Монголын алт МАК”, “Өсөх зоос”, “Сауд гоби коал транс” гэсэн таван компани олборлолт хийж байна. Харин зургаа дахь компани болох “Жавхлант орд” компани Тост тосон бумбын нурууны гүнд тусгай лиценз эзэмшиж олборлолт хийж байгаа.

Ер нь  Тост, Тосон бумбын нуруу уул уурхайгаас болж сүйдлээ гэх тоолонд зөвхөн “Сауд гоби коал транс” компанийн нэр яригддаг. Адилхан олборлолт хийж байгаа компаниудаас нэгийг нь онилж, нийгэмд харлуулсаар ирсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс “Жавхлант орд” компани нь хайрханы цөмд нь олборлолт явуулж байгааг нутгийн иргэд хэлдэг.  Гэсэн ч нөгөө л “Сауд гоби коэл транс” компанийг онилдог.  Ерөнхий сайд ч гэсэн тэр жишгээр энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлана гэж байна. Цаашлаад энэ газрыг тусгай хамгаалалтад авна гэдгийг ч тэрээр дурджээ.  Тэгэхээр бусад уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг ч цуцлана гэсэн үг үү Ерөнхий сайд аа?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.13  МЯГМАР  №160  (6127)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606720
4 эможи

Иргэн
2019-08-15 13:45
Монгол улсын аль сайхан байгаль гол мөрний эх ай сав газарт уул уурхайн зөвшөөрөл лиценз өгөөд байгаа Төр,төрийн нэр барьсан нөхдүүдэд араг хэмжээ авах шаардлагатай байна Ерөнхий сайд аа! Эх орноо тоноод худалдаад байгаа нөхдүүдийн хийсэн ажил Ард түмэн шаардаж байна!!!
Зочин
2019-08-13 18:35
Хужаануудын асуудлыг яаж шийдэх гэж байнаа
Цэдэн
2019-08-13 16:29
ЧОЙЖИЛСҮРЭН гэдэг хүндээ биш Монгол улсын төр МАН-АН-савраас гарах гэж үйлээ үзэж үстэй толгойгоо шааж байна ,Иргэд минь ирэх сонгуулиар битгий үр хүүхэд ирээдүй хойчоо худалдаж идээрэй гэж гуйя,ИХ ХУРАЛД КОМПАНИУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ДАХИН ОРВОЛ ХЭЗЭЭЧ ШУДРАГА ЁС ТОГТОХГҮЙ
зочин
2019-08-13 15:39
хууль зөрчсөн компаний зөвшөөрлийг цуцлах нь зөв шүү.энэ мэт зүйлтэй хатуухан тэмцэж хариуцлага тооцох хэрэгтэй.ажил хийгээд болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг засч шудрага ёс тогтоох гээд ярихаар буруу тийш нь мушгиж байдгаа болих хэрэгтэй.ерөнхий сайдыг дэмжиж байна.
Irgen
2019-08-13 15:09
Ard irged min uilaad l jujiglevel buh yum chin butne shuu. HURELSUKH socioliin l od boloh yadtsan hun.
зочин
2019-08-13 14:26
ашгүй дээ
Иргэд
2019-08-13 13:25
Хөдөө орон нутгийн иргэдээ та нар тэмцээж!
зочин
2019-08-13 09:34
Хэнч байсан цуцал яадаг юм. бид өмнө газраа уухаагүй одоо байгаагаасай л илүүл амьдарч байсан
keyboard_arrow_up