7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Кино, урлагийг дэмжих Үндэсний хороо байгуулах тухай хуульчлах нь зүйтэй

админ
2019 оны 6 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төсөлд оруулах уран бүтээлчдийн саналыг хүлээж авах уулзалт хэлэлцүүлэгт оролцов.

Хэлэлцүүлэгт киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчид гээд 150 орчим төлөөлөл оролцож, саналаа хэлж, хуулийн төсөлд оруулах нэгтгэсэн саналаа Ерөнхий сайд болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчид бичгээр өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол хүнийг бий болгох суурь бол соёл урлаг, боловсрол, түүний дотор кино урлагийн хүч нөлөө үлэмж их юм. Кино урлагийн хөгжил нь монгол хүний сэтгэхүй болоод техник технологийн хөгжлийг авчрах нэг гарц, киногоор дамжуулж бид дэлхийд танигдах боломжтой.

Иймд төрөөс кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд Кино урлагийг дэмжих тухай хууль батлуулах, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Кино урлагийн зөвлөл байгуулах, Кино үйлдвэр барих, Кино урлагийг дэмжих сан байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж, зарим ажлыг эхлүүлээд байна гэв.

Энэ хүрээнд “Кино урлагийг дэмжих тухай” зургаан бүлэг 15 зүйлтэй хуулийн төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг  ажлын хэсгийн гишүүд танилцуулж, хуулийн төслийн талаар оролцогчдын санал шүүмжлэлийг сонсож, хэлэлцүүлэг явуулав.

Хэлэлцүүлэгт оролцогчид кино, урлагийн салбарын харилцааг зохицуулах анхны хууль батлагдах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байсан ч тодорхой хэд хэдэн асуудал дээр байр суурь зөрөлдсөн. Иймд тус тусын саналыг судалгаанд тулгуурлан боловсруулж, бичгээр хуулийн төслийн ажлын хэсэгт өгч идэвхитэй оролцоог хангаж ажиллахын зэрэгцээ үр дүнд нь амьдралд ойр “амьд хууль”-тай болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд зөвлөв. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдах Кино, урлагийг дэмжих тухай хуулийн төслийн  ажлын хэсэгт мэргэжлийн уран бүтээлчдийнхээ саналыг тусгаж  ажиллахад идэвхитэй оролцохыг уриалсан.

 

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд  хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар Кино, урлагийн салбарыг хөгжүүлэх, хөл дээр нь босгоход онцгой анхаарч байгаа.  Кино уран бүтээлчидтэй хоёр дахь удаа уулзаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Та бүхний идэвхитэй оролцоо, олон ургалч санал, хэлэлцүүлгийн дүнд Кино урлагийн салбарт нэгдсэн удирдлага хэрэгтэй байна гэдэг нь харагдаж байна. Иймд Кино урлагийг дэмжих Үндэсний хороо байгуулах талаар хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн юм. Түүний саналыг уран бүтээлчид дэмжиж, ажлын хэсэгт уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605368
0 эможи

Мандах
2019-06-28 14:33
Уран бүтээлчид болон урлагын салбарынхан олон удаа төрөөс анхаарвал гэж ярьж байсан. Сайд маань олон талт ажил эхлүүлж хийж байгаад баяртай байна. Салбар салбарыг анхаарч ажиллаж байгаа нь туйлын авууштай. Энэ хүн л эх орондоо ихийг хийнэ.
DR. PRADHAN
2019-06-28 14:15
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
keyboard_arrow_up