7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусад концессийн гэрээг цуцаллаа

админ
2019 оны 6 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Тэг хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кран ажиллаж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрэх хүртэл Засгийн газарт олон саад бэрхшээл байсан. Бид юмыг амархан мартдаг. Дахин ийм үе ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс Засгийн газар ил тод ажиллах болно.  

2015 оны Ил тодын хууль, банкны салбар бизнес рүү хутгалдан орсонтой холбоотойгоор Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байсан. Одоо ч ийм эрсдэл бий.  Тиймээс Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Стандарт банкны асуудлыг гаргаж байгаа нь үүнтэй холбоотой. Бид ОУВС-д ил тод гэдгээ харуулах ёстой. Монгол Улс нийт 29 тэрбум ам.долларын өрөнд орсон байсан. Үүнийг бага багаар төлж байгаа. 

Өнөөдрийн Засгийн газрын гол асуудал концессын гэрээтэй холбоотой. Концессын 20 орчим гэрээ байсан. Зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусдыг нь цуцлах шийдвэр гаргасан.

Тухайлбал,

  • Дорнод аймгийн Дэлгэрэх сумын 130 км зам
  • Бага сургууль цэцэрлэгийн концессийн гэрээг цуцлах
  • Гангын үйлдвэр барих зэрэг концессийн гэрээг цуцлахаар болсон байна. 

Концесс хөгжлийн нэг гарц хэдий ч Засгийн газрын өөрөө шийдэж чадах болон барих ашиглах чиглэлээр концессийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин стратегийн ач холбогдолтой төслүүдийг үргэлжлүүлнэ. Засгийн газраас барих-ашиглах-шилжүүлэх чиглэлд Тавантолгой-Зүүнбаян Хангийн төмөр тэргүүтэй таван тѳслийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604981
1 эможи

Иргэн
2019-06-20 12:38
Уг нь саад бололгүй барилга байгууламжийг гүйцэтгүүлэх л бодлого чиглэл барьж ажиллавал коцесс гэдэг чинь тиймч болохгүй шийдэл бишшдээ?! Дандаа хувь тал руугаа хэлбийж ажилдаа хандаад байх юм?! Улс орон ардтүмний эрх ашиг гэж нэг юуаарч солишгүй том эрх ашиг байдагшдээ?! Цуцлах бол ажил бишээ?!

Цэдэн
2019-06-19 16:00
АН-н шиг өр тавиж бүтээн байгуулалт битгий хийгээрэй
shuree
2019-06-19 14:47
ACH holbogdol bagatai ur ashiggui gereenuudiig boliulah n zuvuu ErdeneBatiin yued aygui bol lobbi goor l hiigdee biz
nergui
2019-06-19 14:45
zuv shiidver bolloo gej harj bn
зочин
2019-06-19 14:29
сайн байна маш хурдан шуурхай эх орныхоо төлөө ажилла.хийсэн ажлын тайлангаа ард түмэнд болж байгаа болохгүй байгаа зүйлтэй ни хамт хэнээс шалтгаалаад ажил явахгүй байгааг ард түмэндээ ил тодоор хэлж бай. хамтдаа шийдэе
keyboard_arrow_up