COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууцанд нэн тэргүүнд хамруулна

2019 оны 6 сарын 05

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт даалгав.

Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С.Чинзориг нарт даалгав.

Монголын ахмадын холбоо, түүний салбаруудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг улс болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар болов.

 Улаанбаатар хотод “Ахмадын ордон” барих газрыг шийдвэрлэж, хөрөнгийг нь 2020 оны орон нутгийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр болов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
604398
27 эможи

Зочин
2020-09-24 11:38
Эзнээ олсон ашигхараагүй үнэнд лйр шийдэх хэрэгиэй
Оюунгэрэл
2019-11-12 23:39
Би 2013 оноос хойш орон байргүй гжэ өргөдөл өгсөн одоо 57 настай өөрийн гэх орон байргүй айлаар эсвэл тэтгэвэрийн цөөн төгрөгөөрөө аргацааж энд тэнд хоног төөрүүлж амьдарё явна даа носк тоск бхбя хотын удирдлага өргөдөлийн байнгын хороо дүүрэг нтр т зөндөө өргөдөл гаргасан боловч өнөө хир нь хариу таг бүтэхгүй ядаж нэрийн очерт бүртгэдэг бол одоо орсон л байх байх даа 2004 онд бзд ийн засаг дарга 402 т бүртгэлээ гсн очоод уулзсан одоо яндан нэмэхгүй боломжгүй зогсоосон гсн төр иргэнээ сонсдог бол сонсхоор энд тэнд олон удаа өргөдөл өгсөн дөө миний тэнэж амьдарсан газар тоймгүй олон одоо ч мөн айлд байж л бна шдээ
Галбаяр өндөр настан
2019-06-17 03:40
Ээдээ яг орон байргүй эздийг л олж өгөх хэрэгтэй бн
Галбаяр
2019-06-13 08:35
Хаана хандах вэ?
Deegii
2019-06-12 20:55
Khogshin. Ondor ns..
Ц.Ургамал
2019-06-11 15:44
Орон гэргүй 64 тай ХБИргэнийг хамруулмаар байна. Хорооныхон мэддэг.
Ц.Ургамал
2019-06-11 15:41
2013 онд өгсөн ХБИ ийг орон сууцжуулах материалуудаар үндэслэн ХБИ олгох уу
Saraa
2019-06-11 13:32
972 түрээсийн орон сууцандаа ахмадуудаа оруулахаар квот байна уу Яаж хаана бүртгүүлэх вэ ОСК-д бүртгүүлж байсан одоо хэзээ хаана бүртгүүлэх вэ
бямбатуяа
2019-06-11 07:42
мэдээлэл авая
Otgon
2019-06-09 21:21
Medeelel awiii
Алтанцэцэг
2019-06-09 00:50
Хэдэн наснаас дээш хүмүүс орох вэ
отгон
2019-06-08 07:56
ямар утсаар холбогдох вэ
отгонжаргал
2019-06-08 07:52
ахмадуудадын орон сууцанд орох хүмүүсын өргөдөл оскорпарацад өгсөн одоо дүүрэг рүү өгсөн олон жил болж бна энэ хүмүүс хамрагдах уу
Dolgormaa
2019-06-07 20:01
Im saihan bolomj oldvol saihan bna unen bol bahrahmaar
Zochin
2019-06-07 08:31
Ene maani herehjvel nasaaraa turd zutgesnii mini gaviya garah ni ter ee. Tur zasagtaa bayarlalaa
Altantsetseg
2019-06-06 19:12
Medeelel
keyboard_arrow_up