7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 18, Ням
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Хувийн хэвшлийг хөгжүүлэхэд 1.7 тэрбум евро зарцуулсанд талархаж байна

админ
2019 оны 5 сарын 28

Arslan.mnЕрөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын хувийн хэвшлийг хөгжүүлэхэд 1.7 тэрбум евро зарцуулсанд талархаж байдгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад энэ он гарсаар 70 сая еврогийн санхүүжилт хийсэн бөгөөд хөдөө орон нутагт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу хэлэв.

Хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн ажлыг товлосон хугацаанд нь дуусгах ёстой гэдэгт талууд санал нэгдэв. Цаашид уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах, дэд бүтэц, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, дулаан хангамж, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604027
0 эможи

keyboard_arrow_up