COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

10 сая долларын авлигад холбогдсон сайд хэн бэ?

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны зун намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “…Чи мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсэн. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” гэж хэлээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хашиж байсан Шадар сайдын ажлаа өгч байлаа.

Ерөнхий сайд болсныхоо дараа ч “…Авлига авсан хэнийг ч өршөөхгүй” гэж олон удаа хэлсэн.

Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бидэнд ирлээ.

Тэр сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байна. Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм.

Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж яваа. Түүний эзгүйд энэ мэдээлэл төр засаг, хууль хяналтын өндөр албан тушаалтнуудын дунд тарж байна. Тиймээс Ерөнхий сайдыг ирсний дараа уг асуудал өндрөө авч, 10 сая ам.долларын авлига авсан сайдын нэр ил болох бололтой.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
603315
3 эможи

Zochin
2019-05-14 02:43
Yanaa im ih mungig haanaas yaj olood avilgald uguud bdgin boloo .mongolchuud im ih mungig haanaas olood bna gedeg sonin bna tagnuulin alba unen suirchihsom bna doo.huatad hund irgeni unemleh olgoj l bdag gazar hurtel hyatad hun avch l bdag tur zasag gej bna uu ugvi yu
Иргэн
2019-05-10 19:49
ЖДҮ-чид яаж ч бодоод шудрага ажиллаж чадахгүй нь тодорхойшдээ?!
popor
2019-05-10 10:17
Үнэн шүү 1 сайдаар тогтохгүй авилагыг улам цэцэглүүлэгч нь У.Хүрэлсүх мөнөөсөө мөн… АМГТГ-Н дарга Хэрлэн, АМГТГ-Н ЗУХ-Н дарга ДАШПҮРЭВ нар гаршсан авилгачид шүү дээ
popor
2019-05-10 10:17
Үнэн шүү 1 сайдаар тогтохгүй авилагыг улам цэцэглүүлэгч нь У.Хүрэлсүх мөнөөсөө мөн… АМГТГ-Н дарга Хэрлэн, АМГТГ-Н ЗУХ-Н дарга ДАШПҮРЭВ нар гаршсан авилгачид шүү дээ
keyboard_arrow_up