COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Казино тоглосон албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна

2019 оны 4 сарын 03

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Төрийн албаны удирдах албан тушаалтнууд, албан хаагчид казино болон мөрийтэй тоглосон тохиолдолд өнөөдрөөс эхлэн хариуцлага тооцохоор болсон байна. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн бүх шатны албан тушаалтны ёсзүйн дүрэмд өөрчлөлт орууллаа. Дүрэмд "Дотоод гадаадад мөрийтэй тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх гэсэн заалтыг нэмж оруулсан. Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон. Тиймээс дээрх шийдвэрийг гаргалаа. 

ЗГ-ын энэ шийдвэрийн биелэлтийг улирал тутамд дүгнэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ шийдвэрийн биелэлтэд олон нийт болон хэвлэл мэдээллийнхэн хяналт тавих нь бас чухал. Тиймээс аль нэг газар төрийн албан тушаалтнууд, тэр дундаа удирдах албан тушаалтнууд казино тоглож байгааг мэдвэл шууд ЗГХЭГ-т мэдээлэл өгч болно. 

Мөрийтэй тоглосон нь батлагдсан тохиолдолд ёсзүйн дүрэмд зааснаар албан тушаалаас нь төлөөлөх хүртэл арга хэмжээ авна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601832
1 эможи

Мтшээл
2019-04-04 06:50
Зөв шийдвэр. Та төрд ажиллая л гэж байгаа бол ёс зүйтэй, ард иргэдэд үлгэр дуурайлтай байх ёстой. Өөрөөр хэлбэл худлаа ярихгүй, хулгай хийх ёсгүй ээ гэж. Мөрийтэй тоглоно гэдэг улсын өмчинд гар дүрнэ гэсэн үг. Тэрнээс төрийн албан хаагчын цалин мөрийтэй тоглоод байх хэмжээнийх биш.
ӨӨ, ЗА ЗА
2019-04-03 11:36
ЦҮНХ БАРИГЧДАА ДАРГА БОЛГООД ТОГЛООД БАЙХ ЮМ БАЙНА Л ДАА
keyboard_arrow_up