COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮ-чдийг хамгаалж, сангуудаар туг тахих уу?

админ
2019 оны 2 сарын 21

Засгийн газраас  тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Эндээс тус шалгалт нь  чононд    хонины арьс нөмөргөх үйл явц байжээ гэдэг нь л харагдаж байна. Түүнээс үнэхээр шалгаад, үр дүн гаргасан гэдэг эргэлзээтэй юм.

Arslan.mn

Учир нь МАН-ын дотоодод өрнөсөн үйл явдлаас  үзвэл,  Ерөнхий сайд ЖДҮ-чдээ хамгаалж, сангуудаар туг тахихаар шийдсэн гэлцэж буй. Үнэн ч биз.

Ер нь бол Тариалан эрхлэлтийг дэмжих санг  энэ жагсаалтын түрүү магнайд “загалмайлсан эцэг” –ээр тодруулан баалах үүрэг даалгавар хэрэгжиж байгаа гэдгийг  ХХААХҮЯ-ныхан шивэр авир гэлцээд удаж байгаа. Үүнийг ч  Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар нотолчихлоо. Юу гэвэл, тэрээр Засгийн газрын хуралдаанаар сангуудад хийсэн шалгалтын талаар танилцуулахдаа золигт гаргахаар “бай” болгосон гэх Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-г  хамгийн эхэнд нэр цохсон. Өдийд хаврын уринш, үрэлгээ, үрийн нөөц,  бордоо гэхчлэн ярьж байх ёстой атал чимээгүй байгаа нь ийм учиртай байжээ.

Тус сангийн  араас  Мал хамгаалах сан (МХС), Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан,  хэл ам таталж булайгаа дэлгээд байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан (ЖДҮХС)  тэргүүн эгнээнд оржээ. Түүнчлэн  Боловсролын зээлийн сан, Автозамын сан ч шалгалтын гадна үлдсэнгүй.  Шалгалтын дүнг үндэслэн татан буулгах сангуудын нэрсийг ирэх долоо хоногийн  Засгийн газрын хуралдаанаар тодорхой болгож, олон нийтэд зарлах юм байна.

Ер нь бол шалгалтын явцад 319 аж ахуйн нэгж хоёр сангаас зэрэг зээл авсныг тогтоосон гэдгийг Сангийн сайд хэлсэн.  Тэгвэл  ТЭДС, ЖДҮХС болон МХС-гаас зэрэг зээл авсан аж ахуйн нэгжүүд  шалгалтаар ил болжээ.

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж байгаагаар бол Засгийн газрын тусгай сангийн зээлийн мэдээлэл  нь Монголбанкны мэдээллийн санд ордоггүй юм байна. Үүний улмаас сангуудын хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 130 тэрбум төгрөгт хүрсэн гэнэ. Харин  шалгалт эхэлснээс хойш буюу сүүлийн хоёр сарын хугацаанд энэхүү өр 100 тэрбум төгрөг болж буурчээ.

Засгийн газраас цаашдаа тусгай сангуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, үүнд олон нийтийн оролцоог хангах чиглэлд анхаарна гэж мэдэгдсэн. Үүний тулд сангуудын Удирдах зөвлөлд ТББ, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах шийдвэрийг ч гаргаад амжжээ. Тэгвэл тэр нь хэн байх вэ, хэнийг оруулах вэ гэдэг нь сонин. Мэдээж энд  Ерөнхий сайдын багийнхан, МАН дотор  хуваагдсан  хоёр талаас ялсан талын “баатрууд”-ын хүмүүс  д гарч ирнэ.  Удирдах зөвлөлд орсон тэдгээр хүмүүс Ерөнхий сайддаа  нүд, чих болох даалгавар авч, түүнийгээ  гүйцэтгэж таарна. Харин хожим нь дахиад л ЖДҮДС-гаас зээл авсан  сайд, гишүүдийн адил юм болох вий гэдэгт ямар баталгаа байх бол. Ямартай ч  энэ удаа У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ хамгаалж, сангуудаар ийнхүү туг тахиад өнгөрөх бололтой.

Эх сурвалж: Б.Сүндэр
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600418
1 эможи

зочин
2019-02-21 18:53
бид идэж уугаад болчихлоо та нарт юм хандуулахгүй хаанаа
Ждү-г шалгалтыг сайн шалга
2019-02-21 10:20
Ждү г шалгаж байгөа мөрдөнгүүд цагдаагиинхан ждү-чдээсээ авилгаа аваад байнаа энэ мөрдөнгүүдииг бүгдииг нь соль ажлын хэсгииг ньсоль наймаалцаад эхлэжээ хогын мөрдөнгүүд архидаад зодолдоод бүр ёс зүй дээрээ тулаад цагдаагиин ёс зүй нь ямар ажлаа хиих биш эрүүлжснииг нь тавьж явуулж заримыг нь нуув ждү чид цагдаагиинхныг арх дуулах шиг болж нөгөөдүүл нь эхнээсээ зодолдож хутга шөвгөндөө хүрч байна
keyboard_arrow_up