COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: V цахилгаан станцуудыг барих боломжгүй учир одоогийн цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

2019 оны 1 сарын 14

Arslan.mn

2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласан талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар мэдээлэл хийлээ. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

Дэлхий нийтээрээ ухаалаг системийг ашиглан асуудлыг шийддэг болж байна. Бид ч бас энэхүү системийг дагах ёстой. Тиймээс энэ оныг Ухаалаг эрчим хүчний системийн жил болгон зарлаж байна. 

Ингэснээр олон асуудлыг шийдэх боломжтой. Энэ жишгийн дагуу эрчим хүчний системдээ дэлхий нийтийн ашиглаж буй ололт дэвшлийг нэвтрүүлнэ. 

Хамгийн сайн программист, техникийн шилдэг инженерүүд оролцоно. 2019 он бол эрчим хүчний системээ ухаалаг эрчим хүчний систем болгоно. Манай салбарын бүх байгууллага үүнд оролцоно.

Цахилгаан, дулаан түгээх станцуудад мэдрэх төхөөрөмжүүд тавина. Ингэснээр осол, саатал эрс багасна. Тухайлбал, ОХУ-тай хамтраад турбин генераторуудад ухаалаг систем суурилуулахаар болж байна.

Консерциум задарсан учир V цахилгаан станцыг барих боломжгүй байдал үүссэн. Тиймээс одоо байгаа цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Тухайлбал, II цахилгаан станцыг 350мВТ-ын хүчин чадалтай болгож өргөтгөхөөр ТЭЗҮ-г бэлэн болгосон.

Эрчим хүчний шөнийн тарифийн хөнгөлөлт 2019-2020 онд үргэлжилнэ.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
599214
1 эможи

keyboard_arrow_up