COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга ажлаа хүлээн авлаа

2018 оны 11 сарын 15

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүн томилогдож, өнөөдөр /2018.11.15/ ажлаа хүлээн авчээ.

Засгийн газар өчигдрийн /2018.11.14/ хуралдаанаараа Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн сонгон шалгаруулалтын саналыг үндэслэн дээрх томилгоог хийсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан нь өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон тул шинээр хүн томилох шаардлага үүссэн юм.

Хуульд зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан хүнийг Төрийн албаны зөвлөлөөс санал болгодог. Эл зарчмаар сонгон шалгаруулалт хийгджээ.

Шинэ албанд томилогдоод байгаа Г.Билгүүн нь төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597175
0 эможи

keyboard_arrow_up