COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл“ боловсруулах гэрээнд гарын үзсэг зурлаа

2018 оны 9 сарын 27

Arslan.mn

Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төвийн Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институтйн газар нар хамтран “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Арга хэмжээнд БХБ-ын сайд Х.Баделхан, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, аж үйлдвэр эрчимжсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшилд томоохон өөрчлөлт орж, иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөн, экологийн нөхцөл ч муудаж байна. Хүн амыг нутаг дэвсгэртээ оновчтой нутагшуулан суурьшуулах, үүнтэй холбогдож гарах олон асуудлыг шийдвэрлэхийн тулд төсөл боловсруулах шаардлага гарчээ.

Arslan.mn

 

Дэлхий нийтээрээ том хот руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бусад хотууд болон хөдөөд амьжиргааны нөхцөлийг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх,  бүсийн тэргүүлэх төв, дагуул хотуудын хөгжлийг дэмжихийг чухалчлан үзэж улс орнууд тусгай бодлого, төлөвлөлтийн урт хугацааны баримт бичгүүдийг батлан гаргаж хэрэгжүүлж байна.
Олон улсын жишгээс авч үзвэл, хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчныг өөрийн орны онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан газар зүйн байршилд тулгуурлан тодорхойлдог.
Энэ үндсэн дээр нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжил, соёлын түвшинг илэрхийлэх, нийгмийн дэвшилд идэвхтэй нөлөөлөх бодит үр дагавар бүхий нутаг дэвсгэрийг зохион байгуулах, хүн амыг зохистой байдлаар нутагшуулах төслийг боловсруулж, төрийн бодлогын түвшинд авч үзэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарсан байгаа аж.

Төслийн хүрээнд:

  • Хүн амын нутагшилт, суурьшлын өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу, сул талыг тодорхойлох
  • Нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уур зэргийг тооцон хот, хөдөөгийн нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох
  • Зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхХот суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох
  • Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох
  • Нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595310
1 эможи

keyboard_arrow_up