COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Энэ жил Япон, Солонгос, Германд 5000 инженер бэлтгэнэ

2018 оны 6 сарын 15

Arslan.mn

“Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 18, 19-нд зохион байгуулах болсон талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

Монголд дунд сургууль төгсөгчдийн 80 хувь нь их, дээд сургуульд суралцаж, төгсдөг ч 70 хувь нь ажилтай болж чаддаггүй юм байна. Харин мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн 46 хувь нь төгсөөд шууд ажилтай болдог. Энэ нь Монгол Улсад нарийн мэргэжлийн мэргэжилтэй ажилтан бүхий л салбарт шаардлагатай байгааг харуулсан үзүүлэлт гэж хэлж болно. Тэгвэл хэвлэлийн хуралд оролцсон 'Ажилсаг Монгол' хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 'Энэ жил Япон, Солонгос, Германд 5000 мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ' хэмээн онцолсон юм. 

Мөн Засгийн газар орчин үеийн ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцсэн, ур чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн тулд ХБНГУ-тай хамтран 'Ажилсаг Монгол' хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл 30 мянган хүүхдийг мэргэжилтэй, ажилтан болгож, ирээдүйн фермер, үйлдвэрийн эздийг төрүүлэх аж.

Arslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ  MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58556
1 эможи

sanal
2018-06-20 15:48
Jinhkene terguulekh zergiin olon terl.iin injeneruudiig OXU d erchimhkuchnii orchin yeiin injeneruudiig beltgeechee , meregjliin injenruud mash ikh dutagdaltai , dotooddoo sain injener beltgej chaddaggyi shuu dee, meregjliin bus sdaiduud eersdiin hkunee computeriin ard suulgasaar baigaad ene salbariin ajil unasan TERIIN 3 ENDERLEGUUD NEGEN ch TEST UUDEER suljeenuudeer biechlen orj uzeegyi shuu, olon jiliin emne Temerochir gyai UIKH n darga baikhdaa TEST4 t ochikhod darga Bayarbaatar ni teriin sangaar ydaj 5 injener OXU d beltgeed egeesei manaikh eersdee sain beltgej chadahkgyi bna gej hkusej bsn shuu
keyboard_arrow_up