COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Лхамсүрэн: Урьдчилгаа төлбөрийг 20 хувь болговол зээл төлөх чадвартай өрх 33 мянга болж өснө

2018 оны 6 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр БХБЯ-аас "Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ:

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн:

Arslan.mn

Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхдээ, урьдчилгааг 25 хувь болгож, зээлийн хүүг долоон хувь болгон бууруулах боломжтой гэж салбарын яам үзэж байна. Энэ саналыг холбогдох яамдад болон УИХ-ын гишүүд, санхүүгийн байгууллагуудад хүргүүлж байгаа.

Барилга хот байгуулалтын яамнаас хийсэн судалгаагаар нийслэлд 380 мянга орчим өрх амьдарч байгаагийн 43 хувь нь орон сууцанд, 217 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 50822 мянган айлын орон сууц өнөөдрийн байдлаар борлогдоогүй байна. Орон сууц худалдан авах эрэлт хангалттай ч  худалдан авах чадвар сул байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд эрэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах тухай Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хэллээ. Орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн 16 хувь нь шаардлага хангаж байгаа бөгөөд 8 хувийн зээл, 30 хувийн урьдчилгаа төлөх боломжтой. 

Орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэхэд ипотекийн зээл  зайлшгүй хэрэгтэй. БНХАУ-аас олгох 2 сая юаны буцалтгүй тусламжыг гэр хорооллын дахин төлөвлөлт болон инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоо бүхий гэр хороололд зарцуулна. " хэмээлээ. 

Мөн тэрээр "Монголбанк 2013 оноос ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү зээлийн хүрээнд 3.8 их наяд төгрөгийг хэвлэн гаргаж, 76 мянган иргэнийг орон сууцанд оруулсан байна.  Өнөөдрийн байдлаар сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөлтөөр орж ирдэг аж. Өнгөрсөн 2017 онд 4400 гаруй айлыг орон сууцанд оруулсан. Харин энэ онд ипотекийн зээлд 300 орчим тэрбум төгрөг зарцуулах бөгөөд  10 мянга орчим айлыг ипотекийн зээлээр орон сууцанд оруулахаар төлөвлөж байгаа" хэмээлээ. 

Ипотекийн зээлийн төлөлт тэнцүү төлбөрийн хэлбэрээр явагддаг. Үүнийг хувилбартай болгохоор ярилцаж байгаа аж. Тодруулбал зээлийн хүү, үндсэн төлбөр хоёрыг тэнцүү төлөх хэлбэрт шилжүүлэхээр банкуудтай ярилцаж байгаа бөгөөд боломжтой хувилбар гэж үзэж байгаа гэдгийг хэллээ.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58081
1 эможи

dz
2018-06-05 13:36
сайхан мэдээ бн. өмнө байр авсан хүмүүсийг бас 7 хувь болгоод эргэн төлөлтийн мөнгийг хүү, зээл 2-оос жигд хасаад явбал өөр болох бх . нэг жил 7 сая төгрөг төлөхөд 500 мянгал хасагдсан бнлээ. арай л дэндүү юмаа
keyboard_arrow_up