COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно

2018 оны 4 сарын 25

Arslan.mn

Агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах ёстой. Тэгвэл ийм аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлүүлэх шийдвэрийг Ерөнхий сайдын тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо шийдлээ. Харин үлдэгдэл 46.1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов.

Түлшинд дөрвөн тэрбумын дэмжлэг өгч, 46.1 тэрбум төгрөгийн баталгаа гаргана

Нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа байна. Үүнээс гадна 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх есдүгээр сарын дундуур ашиглалтад оруулахаар болжээ. Нэг тонн сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнэтэй адил буюу тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн аж.

Энэ оны эцэс гэхэд 80 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн байх ёстой учир цаг хугацаа хожих үүднээс шаардагдах хөрөнгийг Засгийн газар болон бусад эх үүсвэрээс гаргах юм байна. Мөн орчны бохирдлыг бууруулах агентлагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулах юм.

Өнгөрсөн онд 20 мянган өрхийг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуураар хангасан. 2018-2019 оны өвлийн улиралд мөн тооны өрхөд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуур нийлүүлэхээр болов. Амьдрал ядуу, зорилтот бүлгийн 50 мянган өрхөд сайжруулсан түлш худалдан авахад нь зориулж улсаас татаас өгөх аж. БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай, хүү маш бага, 500 сая ам.долларын зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар тохиролцсон.

Энэ хүрээнд түрээсийн орон сууц барих, орон сууцжуулах, гэр хорооллыг цэвэр, бохир, дулаанаар хангах, нийтийн тээврийг шинэчлэх, дэд бүтцийн төв байгуулах зэрэг 15 төсөл хэрэгжүүлнэ. Мөн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, Агаарын бохирдлын сан байгуулахаар төлөвлөсөн юм. Эдгээрийг ажил хэрэг болговол 2019-2020 оны өвөл гэхэд бохирдлыг 50 хувь бууруулж чадна гэж Засгийн газар үзэж байна.

Энэ оны эцэс гэхэд 80 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн байх ёстой

Эрчим хүчний яам БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2020 оны хагас гэхэд 10 аймагт дулааны цахилгаан барьж ашиглалтад оруулах зэрэг ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна.

Энэ онд 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно. Харин ирэх онд 500 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргаснаа Барилга хот байгуулалтын яам танилцуулав. Урьдчилгаа 30 хувь болон сар бүрийн төлбөрөө тогтмол өгөх боломжгүй тодорхой тооны өрхийг түрээсийн орон сууцаар хангахаар төлөвлөсөн байна.

2019 оны тавдугаар сараас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Мөн өдрөөс хойш хотод утаа шүүгчгүй автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхааруулсан юм.

Иргэдийн эрүүл мэнд, амь нас, үр удамд ноцтой нөлөөлж байгаа утаатай тэмцэхийн тулд энэ мэтээр захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж тэрбээр хэлэв. Төрийн бүх шатны байгууллага, ялангуяа, хууль хүчнийх, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага хяналт шалгалтаа чангатгаж, шийдвэр зөрчигсдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах ёстойг анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
56450
4 эможи

Zochin
2018-04-26 12:02
Baigaa zuilee uudun tatahgui baij baihgui umiig bolgon gej ih mungun deer idej uuh ajil l hiij bgaa shvv dee
keyboard_arrow_up