COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

К.Kобландин: Казахстанчуудын ирээдүй бол Англи, Орос, Казах хэлийг чөлөөтэй эзэмших явдал

2018 оны 2 сарын 02

Arslan.mn

Монгол Улсад суугаа Казахстаны Элчин сайд Калыбек Кобландин  Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын илгээлт болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Казахстаны гишүүнчлэл болон тэргүүлсэн хугацаан дах гаргасан санаачлагуудыг өнөөдөр танилцуулав.

Монгол Улсад суугаа Казахстаны Элчин сайд Калыбек Кобландин " 2017 онд тус улсын эдийн засаг 4 хувиар өсөж, ажилгүйдэл 4.9 хувиар буурсан.

Казахстан улсын үндэсний хэл нь казах, олон улстай харилцах орос хэл ихээр хөгжсөн байдаг. Казах хэлийг төрийн хэл, орос хэлийг олон улстай харилцах хэл гэж заасан.

Одоогоор дэлхийд латин буюу англи хэлний үсэг маш ихээр хэрэглэгдэж байна. Үүнтэй холбогдуулан казахстаны дунд сургуулиудад гурван хэлээр хичээл заах асуудал шийдвэрлэгдсэн. Энэ ажлыг шат шатанд нь хуваарилсан байгаа. 2019 онд 10,11 дүгээр ангийн газар зүй, математикийн хичээл англи хэлээр заагдана. Их дээд сургуулиудад англи хэлний багш нарыг нарийн мэргэжлээр бэлтгэж байна. Казахстанчуудын ирээдүй бол англи, орос, казах хэлийг чөлөөтэй эзэмших явдал юм” хэмээлээ.

Arslan.mn

Тус илгээлт нь 10 зорилттой байна. Үүнд:

  1.  Аж үйлдвэржүүлэлтэд шинэ технологиудыг ашиглах;
  2. Улсын нөөц баялгийг цаашид хөгжүүлэх;
  3. Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн цогцолборт “ухаалаг технологи” нэвтрүүлэх;
  4. Тээвэр-логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх;
  5. Барилга, нийтийн аж ахуйн салбарт орчин үеийн технологиудыг ашиглах;
  6. Санхүүгийн салбарыг “дахин ачаалах”;
  7. Хүний нөөц;
  8. Үр ашигтай төрийн удирдлага;
  9. Авлигатай тэмцэж, хуулийг дээдлэх;
  10. “Ухаалаг хот” буюу орчин үеийн хот байгуулалтад хүрэх зорилтууд багтсан.

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53321
0 эможи
keyboard_arrow_up