COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын салбарын ТӨРИЙН зарим чиг үүргийг ТББ гүйцэтгэнэ

2018 оны 1 сарын 25

Зураг

Барилгын салбарын төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай БХБ-ын сайдын тушаал өнгөрсөн оны 27-нд гарсан. Тодруулбал барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сургалт эрхлэх чиг үүргүүдийг барилгын салбарын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр болсон. Уг тушаалыг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, барилгын салбарын инженер техникийн ажилчдын мэдээллийн сан бүрдэх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, төр, ТББ, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, нээлттэй ил тод байдлын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ хэмээн үзэж буйгаа БХБ-ын сайд Х.Баделхан онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52911
0 эможи
keyboard_arrow_up