COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХБ-ын сайд Х.Баделханыг БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Шинь Хаймин хүлээн авч уулзлаа

2018 оны 1 сарын 08

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханыг БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Шинь Хаймин өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар БНХАУ-ын Засгийн газраас олгох буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

Arslan.mn

Тухайлбал БНХАУ-ын Засгийн газрын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох хүрээнд 300.0 сая ам.долларыг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барьж байгуулах ажлыг 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан санхүүжилтийг олгох асуудлыг түргэлүүлэх, гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, инженерийн дэд бүтэц хүрэлцээгүй бүсүүдэд “Сервис центр” бичил дэд төвүүдийг байгуулах төслийн ажлыг яаралтай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, МУ-ын барилгын салбарт “1008 айлын түр байрлах орон сууц төсөл” (ногоон нуур орон сууц хороолол)-ыг хэрэгжүүлэхэд олгох санхүүжилт, БНХАУ-ын Хэмжил, зураглал, гео мэдээллийн агентлаг болон Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам харьяат Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах зэрэг асуудлуудаар яриа, хэлэлцээр хийлээ.

Уулзалтын эцэст Монгол улсад суугаа Элчин сайд Шинь Хаймин хэлэлцээрээр яригдсан асуудлуудыг БНХАУ-ын засгийн газарт яаралтай уламжилж, танилцуулахаа мэдэгдсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52016
0 эможи
keyboard_arrow_up