COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Татварын уян хатан бодлого барина

2018 оны 1 сарын 05

Arslan.mn

Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын хоёрдахь шатны шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Жижиг, дунд бизнесийг  дэмжих зорилгоор жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн /өөрийн хүсэлтээр e баримтын кассын системд холбогдсон нөхцөлд/ борлуулалтын орлогоос нэг хувь, 1.5 тэрбум төгрөгөөс доош бол 10 хувь /ашгаас авах хэмжээ ба үүнээс буцаалт 9 хувь/-ийн татвар авах юм.

Цаашид аж ахуйн нэгжийн 25 хувийн орлогын албан татварын гурван тэрбум төгрөгийн босгыг зургаан тэрбум төгрөгт хүргэхийг зорьж байна.

Мөн татвар төлөгчийн хүсэлтээр татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгах боломжтой байсныг торгуульгүйгээр нэг жил хүртэл болгох зохицуулалт хийх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51931
0 эможи
keyboard_arrow_up