COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монголчууд ЭНЭ ОНЫ аравдугаар сард ШИНЭ НИСЭХ БУУДЛАА ашиглаж ЭХЭЛНЭ

2018 оны 1 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх Засгийн газрын гэрээг 2008 оны тавдугаар сард байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигтийн хөндийд олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулахад хэдхэн сарын хугацаа үлджээ. Тодруулбал, 2018 оны аравдугаар сард Монгол Улс шинэ нисэх буудлаа ашиглаж эхлэх нь ээ. 

Arslan.mn

Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Японы талд ноогдох хувийг 51, Монголын талд ноогдох хувийг 49 байхаар тогтоол гаргаж, хуулийн этгээдийг байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай өнөөдөр /2017.01.02/ Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцлаа. Тэрбээр “Олон жилийн нүүр үзэж байгаа нисэх буудлын ажил байдалтай танилцлаа. Төлөвлөлтийн дагуу бол энэ жил ашиглалтад авна гэж тооцоолж байгаа. Менежментийн асуудлаас болж хойшилсоор энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар боллоо. Хоёр орны менежментийн баг цаашид юун дээр анхаарах тал дээр ажиллаж байгаа. Японоос авсан зээлийг буцааж төлөх, өөрөөр хэлбэл ашигтай ажиллах цаашдын зорилтыг харж байна' гэв.

Arslan.mn

Хөшигтийн хөндийд байрлах нисэх онгоцны буудлыг хүлээж авахаар Улсын комисс ажиллах явцад дахин хийх шаардлагатай ажлууд гарч иржээ. Одоо энд Ашиглалтын өмнөх захиргаа ажиллаж, үйл ажиллагаагаа эхлэх боломжийг хангах үүднээс нэмэлт ажлуудыг хийж байгаа аж. Тухайлбал, зарим нэг бизнесийн талбайг өөрчлөх, засварын ажил хийх зэрэг ажлууд хүлээгдэж байгаа гэхчлэн нисэх буудлын бүтээн байгуулалт 98 хувьтай явж байгааг албаныхан хэлж байв.

Arslan.mn

Япон улсын тусламжтайгаар барьж буй шинэ нисэх онгоцны буудлын зээлийн нийт дүн 65,6 тэрбум иен бөгөөд 40 жилийн хугацаатай төлөхөөр гэрээ хийсэн.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51766
1 эможи
keyboard_arrow_up