БОСОО С.ГАНБААТАР тав дахь намынхаа ТАРЫГ үзэхээр мордлоо БОСОО С.ГАНБААТАР тав дахь намынхаа ТАРЫГ үзэхээр мордлоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БОСОО С.ГАНБААТАР тав дахь намынхаа ТАРЫГ үзэхээр мордлоо

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

МАН, МАХН -ууд нэгдэх болсон тул С.Ганбаатар МАХН-аас гарч, Ардчилсан намд нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрбээр "Би 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элсэж байсан. Харин өнөөдөр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өгч байна. Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Цаашид УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг уламжлан ажиллана.” хэмээсэн юм. 

Уг нь түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-тай эвсэн УИХ-д суудал авсан. Гэвч  тэрээр өнөөдөр тус намыг жийж Ардчилсан намруу зүтгэлээ. 

Түүний хувьд анхнаасаа л урваж шарваж ирснийг орж, гарсан намын жагсаалтаас харж болно.

Хамгийн анх  С.Ганбаатар МАН-д элссэн байдаг. Дараа нь Эрс шинэчлэл хөдөлгөөнд нэгдэж поошиг нүдэж явсан бол удалгүй Иргэний хөдөлгөөний намд элссэн. Удалгүй ХҮНамд элсжээ. Харин дараа нь МАХН-руу гүйж Н.Энхбаярын өвөрт орсон байдаг. Ингээд тэрээр АН-д элсэн орсоноор улс төрийн 5 дахь намдаа орлоо. 

Хаана ашигтай байна тэр зүгт хамхуул мэт хийсч явдаг түүний энэ удаагийн сонголтонд Ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлсөн биз. Хэд хоногоос тэрээр "Би Ерөнхийлөгчийн сонгууль Ардчилсан намаас нэр дэвшинэ" гээд явж байхыг үгүйсгэхгүй... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
626228
7 эможи

Зочин
2021-05-03 20:26
Хамгийн сайшаалтай нь коммунистМАН-д элсээгүй.
Zochin
2021-05-02 23:12
Vasan balzal xog we.tawan ydaa vnxandsan bna shvv.kkkk.
Зочин
2021-05-01 08:47
Яг Янхан мэт
Зочин
2021-04-30 11:41
Ороо Ганбаа гэдэг болжээ
зочин
2021-04-30 11:21
Авгайгаасаа асуухгүй яав даа...
Зочин
2021-04-30 08:59
Худалч хиншүү, хятад фенг-шү хог зарагчаас өөр амьтан женко болон хулхи АН-д олдохоо байж уу. жинхэнэ АН-хан энэ амьтаныг авч хэлэлцэхгүй байхаа даа.
зочин
2021-04-30 07:49
ийм хүнийг улс төрийн янхан гэдэг
G.G
2021-04-30 07:45
Xuurhii duu, uls turiin suuri itgel unemshilgui, medleg bolowsroloor taaruuhan, tald tuursun sarmagchin lugaa adil yawdag, massiin setgel zuid nuluuluh sedwiig huwiin ambitsdaa ashiglahiid orolddog iim hun uls turd neg ih hol yawahgui dee, tar n ulam tanigdaj bn daa
Зочин
2021-04-30 00:28
Zolbin jinger ganbaa
Дхмар
2021-04-30 00:08
Босоо яадаг Ганбаа Гүндалайн авгайтай тэгээд намд нь орсоон. АН хөөчихсөн
Зочин
2021-04-29 21:00
Заилуул өрөвдмөөр юм.бодовсролгүин дээр сэтгэциин хувьд тогтворгүи. Ард түмэн минь хөөрхииг сэcүт д үзүүл
Хүрэлсүгийн дэргэд ариун гэгээн амьтан шүү энэ
2021-04-29 20:16
Нэг муу боловсролгүй хүрлэсүг юу юм бэ ??
Иргэн
2021-04-29 20:05
Өдий насандаа үзэл бодол, итгэл үнэмшил тогтоогүй, үнэт зүйлгүй байна гэдэг ямар их гутамшиг вэ. Боловсролгүй, төгссөн сургууль соёлгүй болохоороо тэгдэг юм болов уу. Өрөвдмөөр ч юм шиг.
Зочин
2021-04-29 19:42
С.Ганбаатар шударга ёсыг эрхэмлэсэн намыг хайгаад яваа л эр хүн дээ.Ганбаа бол оффшоргүй хувьлал
Зочин
2021-04-29 18:55
Хөдөлмөрийн үндсэн намаас авахуулаад ороогүй нам байхгүй . Ашиг хайсан улс төрийн янхан л гэж Босоог л хэлнэ.
keyboard_arrow_up