COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сая ам.долларын “хэргийн эзэн” Сайд асан бие даахаар санаархаж явна

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 25-ны дотор бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хянуулах учиртай. 25 нь амралтын өдөр таарч байгаа тул өнөөдөр бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хянуулахаар аудитид хандаж байна. Энэ удаагийн сонгуулийн бие даан нэр дэвшигч дунд анхаарал татахуйц горилогчид хэд хэд байгаагийн нэг Эрчим хүчний дэд сайд асан Дуламсүрэнгийн Доржпүрэв.

Тэрбээр энэ удаа бие даан өрсөлдөхөөр болжээ. Ардчилсан намаас албан тушаалд хүрэгчдийн нэг, өнгөрсөн гурван удаагийн сонгуульд МАН-ын хамгийн том улстөрчидтэй өрсөлдөж, нутагтаа, намдаа үнэнч гэдгээ илэрхийлж ирсэн Д.Доржпүрэв энэ удаа яагаад бие даахаар болов гэдэг сонирхол татна. Гэхдээ түүнд улс төр рүү улайрах том шалтгаан бий. УИХ-ын гишүүний “хамгаалалтад” орж, ууж идсэн зүйлээ нуух санаархал байхыг ч үгүйсгэхгүй. 

Төв аймагт горилогч тэрбээр 2012-2016 оны Засгийн газарт Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн 35 сая ам.долларын санхүүжилттэй “ДЦС-3” ТӨХК-ийг өргөтгөх Чингис бондын мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон ЭЦГ-т шалгагдсан. Тухайн үед ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс түүнд ЭХ-ийн 148.4 болон 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Хэргийг сөхвөл:

Д.Доржпүрэв ЭХ-ний дэд сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид дээрх төслийн хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан байдаг.

Шалгалтын явцад манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэй лун жан хуа нян минерал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ван Либао, түүнтэй хамтран бизнес эрхэлдэг “Шижиа инвестмент” компанийн захирал Жин Шиху нарын дансаар дамжуулан дээрх банк бус санхүүгийн байгууллагынхаа “Голомт” банк дахь дансаар нийт нэг сая ам.доллар авсан нь тогтоогдсон юм билээ.

 Уг мөнгө нь 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан гэдэг.

Гэвч “БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршөөс авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй тул АТГ-аас хэргийг хаах хүсэлт энэ оны эхээр тавьж Прокурор хүлээн авчээ. Гэхдээ дээд шатны прокурорууд энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин сэргээн шалгах боломжтойг эх сурвалж үгүйсгэсэнгүй.

Өөрөөр хэлбэл УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 29.8-т Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор болсон. Тиймээс магадгүй ийм эргэлзээтэй  хэрэг нь эцэслээгүй  учраас түшнд тойрог өгөөгүй, дэвшүүлээгүй байх магадлалтай.

Ямартай ч АН-аас нэр дэвших шансгүй авилга албан тушаалын хэрэгт холбогдож байсан энэ мэт төрийн өндөр сэнтийд заларч, амтыг нь мэдэрсэн хүмүүс бие дааж нэр дэвшихээр санаархаж явна.

Эх сурвалж: TVmongolia.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
616542
3 эможи

keyboard_arrow_up