COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нөхөн сонгуулийн “босоо” бөх нь С.Ганбаатар уу, эсвэл...

2019 оны 3 сарын 04

Arslan.mn

Хэнтий аймаг дахь  УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд хэдэн нам оролцох, хэчнээн хүн нэр дэвших нь оньсого хэвээр байна. Ямартай ч нөхөн сонгууль  ирэх зургадугаар сарын 30-нд товлогдсон.   Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас одоогоор  Гэр хороолол хөгжлийн нам,  Их эв нам, Ард түмний олонхийн засаглал нам сонгуульд оролцох боломжгүйг СЕХ-ноос мэдэгдсэн.  ИЗНН-ыг  2016 оны сонгуулийн санхүүгийн тайлангаа  ирүүлээгүй  гэх үндэслэлээр нэр дэвшүүлэхгүй  гэж байгаа.

Нөхөн сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын- 1 гэхэд СЕХ-нд ирүүлэх ёстой. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-нд мэдээллээ хүргүүлнэ гэсэн   журамтай. Иймээс улс төрийн намууд одоогоор ам чанга байж, хэнийг илгээхээ дотооддоо ярьж байх шиг.

42 дугаар тойргийн нөхөн сонгууль улс төрийн намуудын хувьд их сорилго болохыг улс төр судлаач, ажиглагчид хэлж буй. Учир нь 2020 оны УИХ-ын болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж байгаа учраас намуудын рейтингийг тогтооно гэж үзэж байгаа юм.

 Энэ сунгаанд хэн өнгөлсөн нь ирэх сонгуулиудыг хошуучилна гэсэн үг. Иймд намууд гарцаагүй ялалт авчрах нэгнийг илгээж таарна.

МАН-ын хувьд УИХ-д 64 суудалтай учир Хэнтийн  нэг суудал   онц ач холбогдолгүй. Гэтэл  нөхөн сонгууль  зайлшгүй 2020 оны өмнөх сунгаа болох тул  орохоос аргагүй. Орсон хойно ялахаас аргагүй.

Тэгвэл тус нам  42 дугаар тойрогт  ялагдах магадлал  нь маш өндөр байгаа  юм. Иймд  нөхөн сонгуулийг хойшлуулж, Үндсэн хуулийн цэцтэй хамтарсан “жүжиг”-ийг улс төрийн тавцанд тоглож ирсэн  гэх   хардлага байдаг. Нэр дэвшүүлэх тухайд   Ардын намын зарим гишүүн  намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд оролцож ялалт байгуулж ирэх учиртай, өөр хэнд ч ийм найдвар үгүй  гэсэн  байр суурийг илэрхийлдэг.

АН-ын хувьд УИХ-д   цөөнх учраас  нэг суудал ч гэсэн нэмэх нь чухал. Дээр нь 2020 оны сонгуулийг онилж байгаа. Өнөөдөр тус нам  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөснөө мэдэгдсэн бол  Л.Болд гишүүн намаа “коммунист” хэмээн шүүмжилж гарч байгаагаа зарласнаар   АН зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж  байгаа.  Иймд нөхөн сонгуульд ялалт байгуулахыг эрмэлзэх нь  ойлгомжтой. Нэр дэвшигчийн хувьд Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг илгээнэ гэсэн мэдээлэл бий.

Нөхөн сонгууль  бараа, сураг ч үгүй байхад  бараг л ялалт  байгуулчихаад буй улс төрийн нам бол МАХН. Тэд намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг илгээсэн ч, намын дэд дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай барьц сайтай “барилдаж” бараг л өвдөг шороодуулахыг завдсан “Босоо” хэмээх С.Ганбаатарыг дэвшүүлсэн ч ялалт манайх хэмээн цээжээ дэлдэцгээж байгаа юм.

Хэнтийчүүд МАХН-д элэгтэй гэдгээ 2017 оны хоёр шаттай явагдсан Төрийн тэргүүний сонгуулиар  хангалттай батлан харуулсан. Их Эзэн Чингис хааны нутгийнхан энэ сонгуульд С.Ганбаатарыг дэмжин, жагсаалтын нэгдүгээрт гаргасан юм. Үүний цаана   “Бид Н.Энхбаярыг дэмжиж байгаа шүү” гэсэн санаа цухалзаж байна гэхэд  ташаарсан хэрэг болохгүй.

Дээр нь  Хэнтий аймгийн Дадал сум бол Н.Энхбаярын дээдсийн  нутаг. Хэрэв түүнийг нөхөн сонгуульд  нэр дэвшихгүй бол   МАХН-аас очсон хэнийг ч тэд Н.Энхбаяр харна, элгэмсгээр  хүлээж авна, сонголтоо ч тэгж хийнэ гэсэн үг. Харин тус намаас нэр дэвшүүлэх кандидат  Н.Энхбаяр уу, С.Ганбаатар уу гэдэг нь хариу нэхэж байна.

Тэгвэл тус намын дотоодод С.Ганбаатарыг  нөхөн сонгуульд илгээж,   харин 2020 оны сонгуульд Н.Энхбаяр намаа хөтөлж орох нь зүйтэй  гэсэн санал давамгайлж байгаа гэсэн сураг  сүүлийн үед чих  дэлсэх боллоо. Энэ нь  чулуу хөөлгөсөн мэдээлэл үү, үнэхээр тийм яриа өрнөсөн үү гэдгийг таахад бэрх ч С.Ганбаатарыг 42 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн тохиолдолд ялалт байгуулах магадлал нь 99 хувьтай гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.

 

 

 

Эх сурвалж: Б.Сүндэр 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
600773
1 эможи

sonsogch
2019-03-09 23:28
Daldak
keyboard_arrow_up