COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Нэр дэвшигч С.Ганбаатарын асуудлыг шүүх рүү шилжүүллээ

2017 оны 6 сарын 23

ЦЕГ дөнгөж сая өөрийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-д сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нийт 263 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс сонгогчдод мөнгө тараасан гэх гомдол 12 иржээ. Эдгээр асуудлуудыг дор бүр нь цагдаагийн байгууллага шалган заримыг нь шүүх прокурорын байгууллага руу шилжүүлсэн байна.

ЦЕГ: Нэр дэвшигч С.Ганбаатарын асуудлыг шүүх рүү шилжүүллээ

Мөн энэ үеэр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын авлига авсан гэх асуудлыг шалгасан талаар мэдээллээ. Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Дагвасүрэн “МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан гадаадын иргэнээс хандив авч байгаа бичлэгийг шалгасан. Шалгалтын хүрээнд цагдаагийн байгууллага  МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатараас энэ талаар тайлбар авахаар зургаадугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь, Улаанбаатар хот, Хөвсгөл аймгуудад хүсэлт тавихад тэрээр татгалзсан. Цагдаагийн байгууллагаас дээрх гомдлын шалгалтын явцад олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа хандив авч буй бичлэг нь 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон үйл явдал мөн болох нь мөн түүнчлэн тухайн бичлэг нь ямар нэгэн эвлүүлэг, засварлалт, дуу хоолойн өөрчлөлтгүй болох нь тогтоогдсон. Тухайн бичлэгт байж байгаа С.Ганбаатарын дуу хоолой нь өөрийнх нь дуу хоолой болох нь мөн тогтоогдсон. Үүнийг үндэслээд цагдаагийн байгууллагаас нэр дэвшигч С.Ганбаатарын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүх буюу Баянзүрх дүүргийн шүүхэд түүнийг сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгохоор 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр албан ёсоор шилжүүлсэн байгаа”  гэв. 

Шүүх уг хэргийн хянан хэлэлцээд СЕХ руу шилжүүлнэ.


eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44555
0 эможи
keyboard_arrow_up