Олон олон ВАЛЕНТИНЫГ хамтдаа өнгөрүүлнэ Олон олон ВАЛЕНТИНЫГ хамтдаа өнгөрүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Олон олон ВАЛЕНТИНЫГ хамтдаа өнгөрүүлнэ

2021 оны 2 сарын 14

Arslan.mn

Өмнө нь энэ өдөр хаа сайгүй л цэцэг, бамбарууш барьсан залуус, догдолсон харцтай бүсгүйчүүд, орой яахын гэсэн асуултууд, вино, баярлалаа хайраа гэсэн үгс урсдаг байж билээ.

Гэтэл өнөөдөр бид гэр гэртээ хажуунаас нь хальт босохоор л "Хайчих гээд байгаан" гэсэн гүйлгэсэн харцнаас болоод нууцаар авсан ганц, хоёр шоколадаа хайлуулж ч чадахгүй, сюрприз ч байхгүй бүх юм ил тод баяраа тэмдэглэх гээд л... Хайртай хүндээ сэтгэлээ илчлээд гэрийнх нь доор зүрхэн хэлбэртэй лаа асаах гэхээр гэрээс нь ч гаргахгүй, хиншүү хярвас ч байхгүй... Нэг л тийм хөндий ч юм шиг хөөрхөн ч юм шиг валентин. Энэ муу корона дуусахаар ирэх жил нялга валентинднаа... 

Arslan.mn

Хамгийн анх валентинаар юу хийж байсан бэ, та санадаг л биз дээ. Миний хувьд анхны валентинаар хамгийн анхны хосын зургаа авахуулж билээ. Анхны үрээ тээж байсан тэр үеийг яагаад ч юм мөнхлөх ёстой юм шиг санагдаад хамаг сайхан дээрээ тавьж байгаад зургаа авахуулсан. Даанч миний гэдэс жижигхэн байсан учраас тэр зурган дээр нэг их мэдэгдээгүй юм. Тэгэхдээ л би тэр зургаа харахаар хамаг хайр урсаж, тэр үедээ дахин очсон мэт болдог. Гэнэн, гэгээхэн, гэгэлгэн, залуу нас минь тэр зурагнаас ханхалдаг. 

Олон хүмүүс салж, нийлж, олон хүмүүс инээж, уйлж, олон хүмүүс зовж, жаргадаг энэ хорвоод нэгэн биенийхээ нөгөө талыг олно гэдэг хамгийн сайхан. Энэ л миний хайр юм байна, энэ л миний насан туршийн хань минь юм байна, энэ л хүнгүйгээр гэх бодол толгойд нь орж ирсэн тэр л мөчөөс бидний валентин эхэлдэг. Эхэлсэн валентиныг энэ хэвээр нь хадгалаарай гэж ерөөе. Дашрамд дурдахад өөрийнхөө шар залууд хайртай шүү. Үнсий гэж хэлий даа... 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN /АРХИВ/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623590
1 эможи

keyboard_arrow_up