Трамп албан тушаалгүй, эхнэргүй үлдэж мэдэх нь Трамп албан тушаалгүй, эхнэргүй үлдэж мэдэх нь
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Трамп албан тушаалгүй, эхнэргүй үлдэж мэдэх нь

2020 оны 11 сарын 09

President Donald Trump and first lady Melania Trump test positive for  Covid-19 - CNNPolitics

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхнэр Меланья гэрлэлтээ цуцлуулахын тулд түүнийг албан тушаалаасаа буухыг нь хүлээж байгаа гэж  Daily Mail мэдээлжээ.

"Меланья Трампыг албан тушаалаасаа бууж, өөрөө гэрлэлтээ цуцлуулах мөч бүрийг хүлээж байгаа" хэмээн Ерөнхийлөгчийн туслах асан Омароса Маниголт-Ньюман Дэйли Мэйл сонинд ярьсан байна. 

Түүний өгүүлснээр, Меланьяг таагүй үр дагавар хүлээж байж болзошгүй тул тэрбээр өнөө хэр нь салаагүй гэнэ. "Меланья Трампыг төрийн эрхэнд байх үед нь түүнээс явсан бол Трамп Меланьяг шийтгэх аргаа олох байсан" хэмээн туслах өгүүлжээ. 

Тэргүүн хатагтайн өөр нэг туслах асан Стефани Волкоффын өгүүлснээр Трамп, Меланьягийн гэрлэлт нэг ёсондоо хэлэлцээ байсан гэнэ. Тэд өөр өөр өрөөнд унтдаг байжээ. Волкоффын өгүүлснээр, тэргүүн хатагтай гэрлэлтийн дараах хэлэлцээрийн улмаас, Трамп тангараг өргөснөөс хойш таван сарын дараа Нью-Йоркоос Вашинтонд ирсэн байна. Ерөнхийлөгчийн хүү Бэррон өв залгамжлалд өөрийн хувийг хүртэхийн тулд Меланья ийнхүү ирэх хэрэгтэй байсан гэнэ. 

Меланья Трамп хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө нөхөртэйгээ сайхан харилцаатай байдаг гэж өгүүлж байв. Энэ нь үнэндээ гэрээнээс болсон бөгөөд гэрлэлтийн гэрээний нөхцлийн дагуу  Меланья хэвлэл мэдээллээр нөхрөө шүүмжлэхийг хориглосон гэж өмгөөлөгч Кристина Превайт өгүүлсэн байна. Ийм гэрээг Трампп хоёр дахь эхнэр Марла Мейплзтэй ч хийж байсан бөгөөд гэрээний дагуу түүний хоёр дахь эхнэр салсан нөхрийнхөө талаар ном бичих, хэвлэлд таагүй ярилцлага өгөхийг хориглодог аж.

Энд дуулгахад, хосын харилцаа таагүй байгаа талаар хэвлэлүүд нэг бус удаа мэдээлж байлаа. Тухайлбал Америкийн тэргүүн эхнэрээ бороонд орхин, өөрөө шүхэр барин явсан бол өөр нэгэн арга хэмжээний үеэр Трамп эхнэрийнхээ гараас барих гэсэн ч Меланья гараа татаж авч байгаа бичлэг хэвлэлүүдээр ихээхэн тархаж байв.  

Эх сурвалж: shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
621005
5 эможи

keyboard_arrow_up