Дональд Трамп “TikTok-Oracle“ гэрээг зөвшөөрч байгаагаа мэдэгджээ Дональд Трамп “TikTok-Oracle“ гэрээг зөвшөөрч байгаагаа мэдэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп “TikTok-Oracle“ гэрээг зөвшөөрч байгаагаа мэдэгджээ

2020 оны 9 сарын 21

TikTok, Trump and a dangerous precedent for democracy - CNN

Хятадын TikTok сошиал платформын хувийг Америкийн компаниуд худалдаж авах гэрээг зарчмын хувьд зөвшөөрч байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Бямба гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Америкийн технологийн томоохон компани Oracle, жижиглэн худалдааны аварга сүлжээ Walmart хоёр шинээр байгуулагдах TikTok Global компанийн 12.5 ба 7.5 хувийг тус тус эзэмшихээр болжээ.

Шинэ компанийн төв оффис АНУ-д байрлаж, үйлчилгээгээ Америкт төдийгүй дэлхийн ихэнх улс оронд үзүүлэх гэнэ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн таван гишүүний дөрөв нь Америк хүн байхаар болсон байна. TikTok сошиал сүлжээний хэрэглэгчдийн бүх мэдээлэл Oracle компанийн клоуд сервэрүүд дээр байрлахаар болсон байна. Ингэснээр хэрэглэгчдийн хувийн мэдээлэл буруу зорилгоор ашиглагдах боломжгүй болох гэнэ.Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг TikTok-ийг эзэмшигч Хятадын ByteDance компани Бээжингийн эрх баригчдад дамжуулдаг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Трампын засаг захиргаа уг үйлчилгээг Америкийн зах зээлд хориглох гэж байсан юм.Трампын засгийн газар компаниуд тохиролцоонд хүрч чадахгүй бол TikTok-ийг өнгөрсөн Ням гарагаас эхлэн АНУ-ын зах зээлд хязгаарлах болсноо Баасан гарагт зарлаж байв. Тэгвэл гэрээнд ахиц гарсан тул хязгаарлах хугацааг есдүгээр сарын 27 хүртэл хойшлуулжээ. Сүүлийн үед дэлхий дахинд хамгийн хурдтай хэрэглээ нь нэмэгдэж буй сошиал платформ TikTok нь нийт 800 гаруй сая идэвхтэй хэрэглэгчтэй болсны 100 сая орчим нь АНУ-ын зах зээлд оногддог гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: CNET
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619958
1 эможи

Зочин
2020-09-21 13:48
keyboard_arrow_up