COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 16, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Ямар ч насны хүнд хувирах чадвартайгаа баталсан 17 жүжигчин

админ
2020 оны 6 сарын 28

Жүжигчид өөрт оногдсон дүрээ бүтээхийн тулд бүх талаар хувирч, өөрчлөгдөж чаддаг гарамгай хүмүүс билээ. Тэгвэл өөрийн жинхэнэ наснаас хэдэн арваар залуу, эсвэл хөгшин дүрийг маш чадварлагаар бүтээсэн 17 жүжигчнийг танилцуулж байна. 

1. Николь Кидман 1991 онд Flirting кинонд 16 настай сурагч охины дүрийг бүтээхдээ 24 настай байжээ. 

2. Райан Рейнольдс Just Friends кинонд тоглохдоо 29 настай байсан юм. 

3. Роуз Макайвер The Lovely Bones хэмээх триллер кинонд 13 настай охины дүрийг бүтээхдээ 21 настай байжээ.

4. Женнифер Грей алдарт Diгty Dancing кинонд тоглохдоо өөрөөсөө 10 насаар дүү охины дүрийг бүтээж байлаа. 

5. Жо Кири Stranger Things цувралын ахлах сургуулийн сурагч Стив Харрингтоны дүрийг бүтээхдээ 24 настай байсан. 

6. Кира Найтли Love Actually кинонд сүйт бүсгүйн дүрийг бүтээхдээ дөнгөж 18 настай байсан. 

7. Ахлах сургуулийн охидын тухай өгүүлэх Mean Girls кинонд Рэйчел Макадамс өөрөөсөө 10 насаар залуу дүр бүтээжээ.

8.  The Vampire Diaries цуврал эхлэхэд Пол Уэсли 26 настай байсан бол цувралын сүүлийн бүлэг цацагдахад тэр 35 нас хүрсэн байв. Харин түүний бүтээсэн Стефан Салваторын дүр бол мөнхийн 17 настай өсвөр насны хүү билээ. 

9. Харри Поттер киноны хоёрдугаар ангид уйланхай Мёртлийн дүрийг бүтээсэн жүжигчин Шэйрли Хендерсон тухайн үед 37 настай байжээ. 

10. Mean Girls кинонд ахлах сургуулийн охидын фракцын тэргүүн Режина Жоржийн ээжийн дүрийг Эми Полер бүтээсэн билээ. Тухайн үед тэрбээр дөнгөж 33 настай байжээ. 

11.  Amazing Spider-Man 2 дэлгэцнээ гарахад Эндрю Гарфильд 31 настай байв. Харин түүний бүтээсэн дүр ахлах сургуулиа төгсөж буй супер хүчтэй хүн аалз.

12. Женнифер Лоуренс хэд хэдэн кинонд өөрөөсөө олон насаар залуу эсвэл эгчмэд эмэгтэйн дүрийг бүтээж байв. Тухайлбал, Silver Linings Playbook кинонд тэрбээр 21 настай байхдаа тоглосон бөгөөд бэлэвсэн эхнэрийн дүрд чадварлаг тогложээ. 

13. Алдарт Se7en кинонд Брэт Питтийн 32 настай эхнэрийн дүрийг бүтээхдээ Гвинет Пэлтроу дөнгөж 22 настай байсан.

14. Les Misérables кинонд 27 настай Аманда Сейфрид өсвөр насны охин Косеттегийн дүрийг бүтээжээ. 

15. Томас Броди-Сангстер Nanny McPhee кинонд 8,9 настай бяцхан хүүгийн дүрийг бүтээхдээ 14 настай байжээ. Өдгөө түүнийг 30 нас хүрсэн гэдгийг бүр мартаж!   

16. Бианка Лавсон Pretty Little Liars кинонд ахлах сургуулийн сурагч охин Маяагийн дүрийг бүтээхдээ 31 настай байсан. 

17. Стокард Чэннинг Grease кинонд Риззо хэмээх ахлах сургуулийн охины дүрийг бүтээхдээ 33 настай байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618208
0 эможи

Зочин
2020-06-28 13:51
keyboard_arrow_up