COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 16, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Хамгийн өвөрмөц кофены соёлтой 6 улс

админ
2020 оны 6 сарын 27

Кофенд дурлагсад анхаарлаа түр наашаа хандуулаарай. Их ажлын өмнө аяга кофегоор өдрөө эхлүүлэхэд л эрч хүчээр дүүрч, юуг ч чадах юм шиг санагддаг шүү дээ. Энэ удаа дэлхийн өөр улс орнуудын кофены соёлыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.


1.Итали

Италид каппучиног зөвхөн өглөө чанаж уудаг. Бусад улс орноос ялгаатай нь тэд маш өтгөн эспрессог керамик аяганд хийж уух бөгөөд бараг л нэг шот согтууруулах ундаа шиг "чанга" ордог. Заримдаа зүсэм нимбэгээ аяганы амсрыг үрж нэмэлт амт оруулан уудаг гэнэ шүү.

https://www.telegraph.co.uk/content/dam/Travel/2016/March/italian-coffee-xlarge.jpg

2. Мексик

Мексик хүмүүс бүхэл өдрийн турш кофе хэрэглэдэг байна. “Café de Olla” нь Мексикийн уламжлалт кофе ба үүнийг шанцайгаар дүүргэсэн шавар саванд хийдэг. Энэхүү кофе сайхан үнэртэй ба бага зэрэг халуун ногооны амт нь кофег илүү содон бас өвөрмөц болгодог учир хүмүүсийг донтуулдаг байна.

https://i0.wp.com/themazatlanpost.com/wp-content/uploads/2019/01/cafedeolla.jpg

3. Саудын Араб

Саудын Арабд хамгийн ахмад настай хүнд эхэлж кофегоор үйлчлэх хатуу журамтай байдаг. “Kahwa” нэртэй кофе нь кардамоноор амталсан, маш гашуун амттай. Энэ кофег ихэвчлэн чихэрлэг амтыг дарахын тулд хэрэглэдэг байна.

https://www.nourishingplot.com/wp-content/uploads/2016/10/black_coffee_and_sunglasses.jpg

4. Турк

Турк хүмүүс кофег эрч хүчээ авах гэж хэрэглэхээс илүү амттан маягаар хэрэглэдэг. Тэд кофег кахвеси хэмээн нэрлэдэг бөгөөд зэс саванд хандлан, энэхүү маш халуун кофег оройн хоолны дараа ямар нэгэн амттангийн хамт уудаг.

https://i2.wp.com/www.jacksonvillemag.com/wp-content/uploads/2017/06/turk-kahvesi-lokum-2.jpg

5. Этиоп

Этиопт кофег “Buna” гэж нэрлэдэг. Бэлтгэхдээ тусгай кофе буцалгагчид буцалган, маш дээрээс ганц ч дусал асгалгүй хийдэг. Уламжлалт ёсоор бол кофег цөцгий болон давсаар амталдаг байна.

http://www.geeskaafrika.com/wp-content/uploads/2015/11/Ethiopian-Coffee-1.jpg

6. Индонез

Индонезийн Суматра арал дээр байдаг кофены жимсийг идэж ходоодондоо боловсруулан дараа нь ялгадас болгон гаргадаг ба түүний гаргасан буурцгийг хураан цэвэрлэж, хальслан кофе гаргаж авдаг. (Эх сурвалж: Zindaa) Индонезид энэ кофе нь маш үнэтэй ч жуулчид болон нутгийн иргэд үүнийг уух тун дуртай гэнэ шүү.

https://shawnhesketh.com/wp-content/uploads/2013/09/Kopi-Luwak.jpg

 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618199
0 эможи

keyboard_arrow_up