COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн хөөрхөн ОХИД

2019 оны 10 сарын 17

Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэнгэр элч мэт төрх, хийж бүтээсэн бүхнээрээ хамгийн гэх тодотголыг хүртсэн бяцхан одууд юм.  Загварын салбар, кино урлагт амжилттай ажиллаж, хэзээ нь амжуулдаг юм болоо гэмээр олон төрлийн авъяастай охидтой танилцана уу.

Кристина Пименова

Кристин Пименов нь дөнгөж 10 настай ч загварын салбарт амжилт гаргасаар байгаа юм. Түүнийг ирээдүйд загвар өмсөгчийн маш том карьер хүлээж байгаа хэмээн яригдаж байгаа юм. LA Models болон Нью-Йоркийн загварын агентлагуудтай гэрээ байгуулж байсан тэрээр Guess, Ermanno Scervino, Fendi, Dolce&Gabbana, Roberto Cavalli , Armani  зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царайгаар болж байсан юм. Хөх, цэнхэр нүд нь үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд түүнийг инстаграм хуудаснаа 1,5 сая хүн дагадаг юм байна. "Дэлхийн шилдэг бяцхан од модель" шагналыг хүртэж байсан бяцхан охин тун завгүй ажлын хувиартай байдаг ч хичээлээ хийж чөлөөт цагаараа уран гимнастикаар хичээллэж, морь унадаг юм байна.   

Анастасия Князева 

Ховсдох мэт гайхалтай нүдтэй энэхүү бяцхан охиныг Анастасия Князева гэдэг. Түүнийг 2017 оны хамгийн үзэсгэлэнтэй охиноор тодруулаад байгаа юм. 2015 оноос түүний ээж нь инстаграм хуудаснаа зургуудыг нь байршуулснаар олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Одоо 500 000 гаруй дагагчтай болсон бөгөөд хүүхдийн загварын орон зайд тун алдартай охин. Borelli, Mischka Aoki, Monnalisa, Gucci, Burberry, O"stin, Modis, Noble People зэрэг брэндүүдтэй гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Mischka Aoki - ын зураг авалтаар илүү алдартай болжээ. Настя чөлөөт цагаараа дуу дуулж, баримлын шавраар элдэв зүйл хийх дуртай охин юм. Түүнийг загвар өмсөгчөөр ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж буй хүмүүс байгаа ч охиныг кино жүжигчин болж илүү амжилтанд хүрнэ гэж дэмжиж байгаа хүн цөөнгүй аж. 

Анастасия Безрукова

Загвар төдийгүй кино урлагт хөл тавьсан бяцхан энэхүү бяцхан охин 12 настай. Moschino, Pinko болон Benetton зэрэг хувцасны брэндийн нүүр царай болж байсан. Мөн "Млечный путь" /Сүүн зам/ хэмээх шинэ жилийн , инээдмийн төрлийн  кинонд гол дүрийн охины дүрийг бүтээсэн юм. Энэхүү кинонд бидний сайн мэдэх Бригади киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Сергей Безуковтой хамт тогложээ. 8 настай байхад нь нэгэн шоу менежер загварын агентлагт зургийг нь илгээхийг санал болгож түүнээс хойш охин хичээлийнхээ хажуугаар загварын ажлыг зохицуулан хийх болсон юм. Миланд өглөөний цайгаа ууж, Парис хотод оройны зураг авалтанд ч орох үе түүнд цөөнгүй байдаг аж. 

Анна Павага /6 настай/

Тэнгэрийн элч мэт хөөрхөн инээмсэглэл, торомгор алаг нүдтэй Анна Павага охин Орос төдийгүй дэлхийд алдартай болжээ. Инстаграм хуудаснаа 315 00 гаруй дагагчтай тэрээр мэргэжлийн зурагчдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг аж. Сурталчилгаа болон дууны клипэнд тоглож байсан бөгөөд хүүхдүүдийн хамгийн сайн мэдэх  Kinder Surprise өндгөн шоколадны сурталчилгаанд тогложээ. Oodji, Benetton, Mischka Aoki, Silver Spoon болон Gioia di Mamma зэрэг брэндүүдтэй 5 жилийн гэрээ байгуулсан байна. Анна Павага охин олон төрлийн авъяастай бөгөөд төгөлдөр хуур тоглож, балетаар хичээллэдэг юм байна. 

Вивьен Джоли-Питт /8 настай/

Холливуудын хамгийн алдартай хосуудаас төрсөн Вивьен Джоли-Питт - ын дэлхийн хамгийн хөөрхөн охидын нэгээр нэрлэсэн байна. Анжелина Жоли болон, Брэд Питтийн харилцаа ямархуу байгааг тааж мэдэхгүй ч тэдний охин үнэхээр царайлаг гэдэг нь үнэн юм хэмээн хэвлэлээр бичжээ. Шаргал үстэй, цэнхэр нүдтэй бяцхан охин ихэвчлэн ягаан өнгийн хувцас өмсөх дуртай. "Maleficent"  киноны бяцхан охиныг бүтээсэн түүнийг ирээдүйн агуу жүжигчин болох эхлэл боллоо хэмээн бичжээ. 

 

Эх сурвалж: emegteichuud.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
16
haha an post
3
wow an post
1
yay an post
5
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
9
609353
42 эможи

Жөнгөөнө
2020-02-17 18:24
Атаархаж байна
Булгансор
2020-02-03 15:41
Таалагдсан
Булган сор
2020-02-03 15:40
Маш хөөрхөн
Зочин
2019-10-17 12:16
сайн
keyboard_arrow_up