COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Камерын өмнө хоол идээд сард 10,000 ам.доллар олдог Солонгосчууд

2019 оны 8 сарын 10

Камерын өмнө хоол идээд сард 10,000 ам.доллар олдог Солонгосчууд

Солонгосчууд өөрсдийн хийдэг этгээд, сонин зүйлсээрээ үргэлж гайхагдаж байдаг билээ. Түүнчлэн эхнийхийг нь мартаж амжаагүй байхад ар араасаа тасралтгүй шинэ зүйлс гарч ирсээр байдаг нь сонирхолтой. Ингээд мукбанг буюу их хэмжээний хоолыг камерын өмнө шууд дамжуулалтын үеэр иддэг хүмүүс хэрхэн бий болсныг хамтдаа сонирхоцгооё.

Мукбанг гэдэг нь Солонгос хэлний идэх буюу "muk-ba", дамжуулах, нэвтрүүлэх буюу "bang-song" гэсэн үгсийн нийлбэр бөгөөд шилдэг мукбанг хийгчид ивээн тэтгэгч оролцуулахгүйгээр сард 10,000 долларын орлого олдог. Сонирхолтой нь, үзэгчид тэдний бичлэгийг үзэхдээ төлбөр төлдөггүй ба мукбангчид зар сурталчилгаа явуулдаггүйгээс гадна тогтсон цалин авдаггүй. Харин оронд нь үзэгчид өөрсдийн дуртай "Broadcasting jocker" (Bj)-тоо "Оддын бөмбөлөг" гэж нэрлэгдэх дараа нь худалдаалах юм уу, бэлэн мөнгөөр сольж болдог цахим зоосыг сайн дураараа өгдөг байна.

Хамгийн алдартай мукбангчид "AfreecaTV" сувгаар бичлэгээ цацдаг бөгөөд тус сувгийн нэвтрүүлгийн 5%-ийг энэ төрлийн бичлэг эзэлдэг аж.

Мукбанг нь хэн сайн идэх вэ гэдэг тэмцээн биш боловч тэдний хэрхэн идэж байгаа нь бусдад үнэхээр гайхмаар санагддаг. Алдарт мукбангчин "Bj  Patoo" нэг дор 5 уут чанасан рамен гоймонг идэх оролдлого хийсэн ч 18 минутын дараа бууж өгч байжээ. Өөрөөр хэлбэл, энэ бол ямар ч сонирхолгүй мэт харагддаг ч маш үзүүштэй шоу юм. 

Бүтцийн хувьд мукбанг видео дээр шууд дамжуулагч нь идэж буй зүйлсээ тоочин харуулж, хоолныхоо бүх орц найрлагыг хэлээд дараа нь тайвнаар идэж эхэлдэг байна. Заримдаа мукбангчид нэг зүйлийг их хэмжээгээр иддэг ба тэд ихэнхдээ шарсан тахиаг иддэг билээ.

Мукбанг яагаад ийм алдартай болж байгаагийн хачирхалтай нэгэн тайлбар бол энэ нь хүн төрөлхтний нүүр тулан харилцахаас зайлсхийх нэгэн арга хэлбэр ажээ. Бусаны их сургуулийн Соёл судлалын сургуулийн захирал Майкл Харт "Мукбанг бол Францын зохиолч Ги Дэбордын номд гардаг шиг үзвэрийн нийгмийн нэг хэсэг юм. Ялангуяа Солонгос бол үзвэрийн нийгэмтэй улс бөгөөд орчин үед хүмүүс хоорондоо ямар нэгэн дундын зуучлалгүйгээр ойлголцох боломжгүй байдалд хүрсэн. Солонгост мукбанг нь тийм ч хачин жигтэй зүйл бишээс гадна тэд хэвлэл мэдээллийг хэрхэн ашиглах тухайд арай өөр ойлголттой байдаг. Мукбанг нь одоо аль хэдийнээ амьдралын нэгэн салшгүй хэсэг болсон." гэж ярьж байжээ.

Солонгос улс дахь медиа салбар өргөн дэлгэцээс гар утас руу шилжээд удаж байгаа бөгөөд барууны орнуудтай адилгүй нь тэнд шууд дамжуулалтыг ихэнхдээ утсаараа үздэг. Тиймээс энэ нь өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг, хоёр дахь сүүдэр нь болж хувирчээ. Тэд сүүлийн хэдэн жилд дэлхийн хамгийн хурдан интернет сүлжээг бий болгож чадсан нь хэрэглэгчдэд утаснаасаа салахгүй байх боломжийг олгосон юм. Үүнээс гадна 2020 он гэхэд Солонгосчууд бүтэн киног хэдхэн секундэд татаж авах боломжтой болно гэдгийг Нью Йорк Таймс мэдээлж байна.

Сөүлийн метронд л гэхэд нэг бүхээгт хэд хэдэн "wifi" төхөөрөмжийг суурилуулсан байдаг ба бүх зорчигчид тэнд дуртай кино, шоу нэвтрүүлгээ саадгүй үздэг ажээ. 

Ази-Америкийн соёл судлаач, "The Futures" компанийн дэд ерөнхийлөгч Янг "Quartz" сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Мукбангийн үүсэх үндсэн шалтгаан нь ганц бие Солонгосчуудын ганцаардах, нийгмийн дунд ганцаараа хооллохгүй байх гэсэн хүсэлтэй холбоотой" болохыг дурджээ. Энэхүү тайлбарыг харвал хүмүүс хооллож байх зуураа мукбанг үзсэнээр ганцаараа бус хэн нэгэнтэй хамт хооллож байгаа мэт мэдрэмжийг авдаг аж.

Эх сурвалж: caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
1
606613
10 эможи

Зочин
2020-03-03 05:57
зочин
2019-08-11 12:39
энэ хүмүүс их өлсөж үхсэн хүмүүсийн сүнс эргэж төрөөд идэмхий болдог ийм хүмүүс зүүн өмнөд азид маш их байдаг тэдний нэг хэсэг нь эд нар манайд тун цөөхөн
zochin
2019-08-11 10:03
зайлуул хөөрхий өлсөж явсан ард түмэн дээ
zochin
2019-08-11 01:25
Umhii hanhluulaal chiheed baidag yum daa solongoschuud ter ni daanch shim tejeel muutai
Зочин
2019-08-10 11:41
сонирхолтой
keyboard_arrow_up