COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Араатны хаан арслан“ хагас тэрбум ам.долларын орлого олж, рекорд эвдлээ

2019 оны 7 сарын 23

Бидний сайн мэдэх "Араатны хаан арслан" хүүхэлдэй анх 1994 онд гарч байсан бол хэдхэн хоногийн өмнө уран сайхны кино болж үзэгчдийн хүртээл болсон билээ. Тэгвэл шинэчлэгдэн хийгдсэн уг хувилбар нээлтээ хийгээд зөвхөн Хойд Америкт л гэхэд 185 сая ам.долларын ашиг олсон бол, дэлхий дахинаа 10 хоногт нийт 531 сая ам.долларын ашиг олж, рекорд тогтоожээ. 

Өмнө нь "Үзэсгэлэнт бүсгүй ба Жонон" кино 2017 оны гуравдугаар сард нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 174.7 сая ам.долларын ашиг олсоноор уг рекордыг эзэмшиж байсан юм. 

Ингэснээр "Араатны хаан арслан" кино нь "Авенжерс: Эцсийн тулаан", "Ахмад Марвел", "Тоглоомын түүх 4", болон "Aладдин" зэрэг дотооддоо хамгийн их ашиг олсон шилдэг кинонуудын эгнээнд багтав. Үүнээс үзэхэд Канад болон Америк улсад энэ жил хамгийн их ашиг олсон таван кино бүгд "Дисней" кино компанийн бүтээлүүд байгаагаас үзэгчид "Диснейн жил" хэмээн ярих болсон байна.

Шинэ хувилбарын дүрүүдэд дуучин Бейонсе, Доналд Гловер зэрэг алдартнууд дуу оруулсан байна.

Киноны найруулагчаар Жон Фавреу ажилласан бөгөөд өмнө нь мөн "Ширэнгэн ойн түүх" киног гайхалтай найруулж үзэгчдэд хүргэж байсан билээ.

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606069
2 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-07-23 14:50
Nice
keyboard_arrow_up