COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Харш”-ийн Бааскад ‘Гавьяат’ хүртээх цаг нь болжээ

2019 оны 7 сарын 05
“Харш”-ийн Бааскад ‘Гавьяат’ хүртээх цаг нь болжээ

Тэртээ 1980-аад оны эцсээс залуусын чихэнд хоногшиж зүрхэнд дурсамж үлдээж өнөөдрийг хүртэл хөглөж яваа хамтлаг бол яах аргагүй Харш хамтлаг. Тэр дундаа гоцлол дуучин С. Баасандорж юм.

Монголын хүүхдийн найрал дууны "Улаан бүч" чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлж "Чихэртэй зайрмаг" , "Бүжин" зэрэг хүүхэд багачуудын сэтгэл зүрхэнд хоногшсон олон уран бүтээл эзэн гэдгийг тухайн үеийн залуус мэдэх биз.

Түүнчлэн хүүхдийн уран бүтээлээс гадна залуусын сэтгэл зүрхэнд хоногшсон Монголын мянга мянган залуусын хайрын гэрч гэгддэг Хос залуус , Чамдаа зориуляа гэх уран бүтээлүүд нь 30 жилийн турш бүх цаг үед хайртай хосуудын аялах дуртай дууны нэг болон эгшиглэсээр байгаа билээ.

Өнөөдөр Монголын эстрадын анхдагчдын нэг Харш хамтлагийн гоцлол дуучин С. Баасандоржид төр засгаас МУГЖ цол өгөх цаг нь аль хэдийнээ болсон хэмээн сонсогч фэнүүд нь үнэлдэг. 

Талын шар цэцэг , Бүсгүй минь инээмсэглэж яваарай , Хос залуус зэрэг олон уран бүтээлүүлийг нь шимтэн сонссоор ирсэн Монголын ард түмэн түүнд  МУГЖ цол өгөх давалгааг эхэлжээ. Манай сайт ч мөн адил үүний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү давалгаанд нэгдэж байна.

 

Эх сурвалж http://www.info.mn

“Харш”-ийн Бааскад ‘Гавьяат’ хүртээх цаг нь болжээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605667
0 эможи

Зочин
2019-07-09 12:18
Олон жил сайхан архи уусан гэж өгөхүү. Ид хийж бүтээх насандаа юу ч хийгээгүй санагдах юм.
varane
2019-07-06 19:25
хүүк дэмжээд өгчих байлгүй дээ.
АХМАД СТА
2019-07-05 22:52
ГАЗАРТ БУУСАН ГАВЬЯАТААР ЯААХ НЭВ ДЭЭ
Зочин
2019-07-05 21:20
Урлаг шог гарааныхан улсыг хөгжүүлнэ гэж ёстой байгүй дээ мөнч олон гавъад төрсөн дөө юуч эх оронд хийгээгүй байж
Зочин
2019-07-05 18:09
Гавьяат цолыг нь өгчихөө . Үнэхээр авах цаг нь болсон
keyboard_arrow_up