COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Неймар Барселонад эргэн ирж магадгүй

2019 оны 6 сарын 30

Испанийн хөлбөмбөгийн Барселона багийн бразил гаралтай довтлогч Неймар да Силва Сантос Жуниор 2017 онд багаа орхин Францын "ПСЖ" клубтай 200 сая фунтын гэрээ байгуулсан юм. Тэгвэл нэгэн үе дэлхийн хамгийн үнэтэй тоглогчоор нэрлэгдэж байсан Неймар Барселона багийн бүрэлдэхүүнд эргэж ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Барселона багийн дэд ерөнхийлөгч Хорди Кардонер "Бид түүнийг буцаж ирнэ гэдэгт итгэж байна" хэмээжээ.

Түүнийг 2013 онд Реал Мадрид, Манчестер Юнайтед, Челси, Ювентус болон Барселона багууд сонирхож байсан бөгөөд дор хаяж 45 сая еврогийн гэрээ байгуулна гэж таамаглаж байв. Улмаар 2013 оны тавдугаар сарын 25-нд Барселона баг түүнтэй таван жилийн гэрээ байгуулж эгнээндээ нэгтгэсэн юм.
"Хэрвээ Неймар Барселонад эргэж ирвэл жилд 12 сая еврогийн цалин авна" гэж Испанийн хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ жил аваргуудын лигийн тоглолтоо хагас финалаас өндөрлүүлсэн Барселона багийн хувьд Неймарын эргэн ирэлт сайн мэдээ байх нь гарцаагүй юм.

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
605401
1 эможи

keyboard_arrow_up