COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Макрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй

2019 оны 4 сарын 24

“Nissan Motor” компанийн тэргүүн асан Карлос Гоны эрх хамгаалагдаж байгаа эсэхийг баталгаажуулахад туслахыг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Японы Ерөнхий сайд Шинзо Абэд уриалсан байна.

Э.Макрон, Ш.Абэ нар мягмар гарагт Парис хотноо уулзсан юм. Францын иргэншилтэй К.Гоныг санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдуулан Японд баривчлаад байгаа билээ.

“Япон улс бол манай улсын дипломат чухал түнш бөгөөд ардчиллыг эрхэмлэдэг гэдгийг би мэднэ” гэж Э.Макрон Ш.Абэд хандан хэлсэн тухай Францын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ. Гэсэн хэдий ч тэрбээр, Францын ард түмэн К.Гоны эрх хамгаалагдаж байгаа эсэхийг мэдэхийг хүсэж байгаа гэж нэмж хэлсэн байна.

Түүнчлэн “Nissan Motor” компанийн тэргүүн асны хэрэгт “гэм буруутайг нотлох хүртэл гэм буруугүй байдаг” зарчмыг баримтлах хэрэгтэйг Э.Макрон онцолжээ. 

v

Эх сурвалж: www.uls.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602652
0 эможи

keyboard_arrow_up