COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Костюм пиджакаар бие ээ чимсэн эмэгтэйг ихэмсэг гэж бүү бод

2019 оны 4 сарын 24

Arslan.mn

  • Би нүүрээ будсан бүсгүй бүрийг хүндэлдэг. Учир нь над шиг нь 30 минут нэмж унтаад будаггүй гардаг...Натурал байх нь хавьгүй дээр гэж өөрсдийгөө өмөөрөвч үнэндээ нүүрээ будсан бүсгүй бүр таныг - бусдыг хүндлээд өөртөө цаг зарцуулсан байдгийг нь сана.
  • Гуалиг биетэй ээжийг, эмэгтэйг хараад үгийн муухайгаар хараах хэрэггүй. Тэд танаас цагийн өмнө босож дасгалаа хийж өдрийг эхлүүлдэг... Хөл, өгзөг хийсний дараа шатаар өгсөх нь битгий хэл нэг алхах нь ч маш их өвддөг ч яаая гэж дуугардаггүй тэр бүсгүйг хүндэл.
  • Оффист ажиллан, костюм пиджакаар бие ээ чимсэн эмэгтэйг ихэмсэг гэж бүү гоочил. Тэр л оффист үлдэхийн тулд шөнө дөл хүртэл төсөл дээр суун, үүрийн таван жингээр хувцсаа толийтол индүүдээд гардаг тэдэнд хувийн амьдралдаа зарцуулах цаг хомсхон байдгийг ухаарч хүндэл.
  • Сайн байна уу гээд өдөр бүр инээмсэглэх тэр л эмэгтэйд хувийн зовлон байвч танд нялзаахгүй мэндлээд өнгөрөхөд нь хүндэл.
  • Найз минь чамд зориулсан бяцхан бэлэг гээд өгөх найзыгаа баяндаа биш сэтгэлтэй дээ гэдгийг нь анзаарч өөрийгөө нэг дүгнэ.
  • Сайн үйлс, бусдын төлөө зүрхээ цохилуулах нэгнийг хардаж битгий зовоо. Цаг хугацаа угаасаа үнэн төрхийг харуулдаг.
  • Бусдын сурсан эрдмийг зөвхөн диплом ш дээ гэж доош хийх хэрэггүй. Тэр дипломыг авах шалгалт бүрийн хойно нойргүй шөнүүд, зуу зуун цагаан үсүүд инээмсэглэн гараа даллан үлддэг.
  • Инээмсэглэл өөрөө хүндлэл учраас уурссан царайгаа гээн хүмүүжлээрээ биеэ чимэн, үнэнч зангаар сэлүүр хийн, мэдлэгээ луужин болгож холын замд гарцгаая!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
602608
28 эможи

keyboard_arrow_up