COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жони Деппийг хуучин эхнэр болох Амбер Херд хүчирхийлдэг байсан нь нотлогдлоо

2019 оны 3 сарын 15

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны од жүжигчин Жони Депп 2017 онд эхнэр Амбер Хердээсээ албан ёсоор салсан билээ. Амбер 2016 оны тавдугаар сард Жони Деппийг өөрт нь гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхэд гомдол гаргаж байв. Үүнээс хойш тэдний маргаан одоо ч тасраагүй байгаа юм. Тэгвэл алдарт жүжигчин Жони Депп экс эхнэрээсээ 50 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд ханджээ.

Учир нь тэрбээр Амберийн хэлсэн бүхэн худал гэж мэдүүлсээр байгаа бөгөөд түүний талаар таагүй мэдээлэл тарааснаас болж санхүүгийн байдал нь хямарч, киноны саналууд ч ирэхээ больсон гэж мэдүүлсэн байна. Хамгийн сүүлд түүний гол дүрийг нь бүтээсээр ирсэн алдартай буврал болох “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг Жони Деппгүйгээр хийхээр болсон нь түүнд сэтгэл санааны болон санхүүгийн маш том цохилт болсон гэжээ. Амбер Хердийн гомдлын дагуу хэргийг хянаж шалгахад хүч хэрэглэсэн, зодсон гэх нотолгоо олдоогүй юм.

Түүнчлэн Амбер Херд өөрийг нь хүчирхийлдэг байсан гэж Жони Депп мэдэгджээ. Жони Депп өөр лүү хэд хэдэн удаа архины шил шидсэний дээр хурууг нь таслаж байсан тухай нотлох баримт гаргаж ирсэн байна. Амбер Херд юуч болоогүй байхад "над руу дайрч байна, туслаарай" гэх мэтээр хашхирч юм шидэлдэг байсныг батлах 87 ширэг хяналтын камерын бичлэг, болсон явдлыг нүдээр харсан 14 гэрч, хэргийн газар дуудлагаар ирсэн 2 цагдаагийн ажилтны мэдүүлэг зэргийг гаргаж ирсэн байна.  

Жони Депп нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хайртай хүнээ өвтгөх хүн биш ээ. Би гаднаасаа галзуу солиотой хүн шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ би тийм хүн биш. Миний талаар таагүй мэдээлэл тархсанаас болж хүүхэд маань сургууль дээрээ очиход танай аав чинь эмэгтэй хүнд гар хүрдэг гэж хүүг минь доромжилж гадуурхсан байсан. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл” хэмээн ярьж байжээ. 

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: /www.geo.tv/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601175
1 эможи

keyboard_arrow_up