COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Baby shark” Billboard-ийн шилдэг 100 дууны жагсаалтад багтлаа

2019 оны 1 сарын 11

“Baby shark” Billboard-ийн шилдэг 100 дууны жагсаалтад багтлаа

Бага насны хүүхэдтэй хүн болгон энэ дууг мэддэг гэхэд хилсдэхгүй болов уу. Аварга загасны гэр бүлийн тухай дуулах “Baby shark” хэмээх хөгжилтэй дууг анх Өмнөд Солонгосын сургуулийн өмнөх боловсролын байгууллага “SmartStudy” 2016 онд “Youtube” сувагт байршуулжээ. Тэгвэл “Baby Shark” дуу Billboard-ын шилдэг 100 дууны жагсаалтын 32 дугаарт жагслаа.

Нийт 2,1 тэрбум хүн үзсэн уг дууг зөвхөн АНУ-д өнгөрсөн долоо хоногт 20 сая хүн тус дууг гар утсанаа татан авчээ. Энэ үзүүлэлт нь “Youtube” сувгийн хамгийн их хандалт авсан 30 бичлэгийн нэг болж байгаа юм.  Мөн өмнө нь Их Британийн UK Chart-ийн шилдэг 40 дууны нэгээр нэрлэгдэж байжээ. Анх англи хэлний сургалтыг хялбарчлах зорилгоор дүрсжүүлсэн “Baby shark” дууны клип өдгөө дэлхийн 11 хэлнээ орчуулагдаж, 100 гаруй хувилбартай болоод байгаа юм байна.

Эх сурвалж: www.foxnews.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599138
2 эможи

keyboard_arrow_up