COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зах дээр загас зарж, ээждээ тусалдаг Тайванийн загвар өмсөгч хүндлэл хүлээв

2018 оны 12 сарын 10

эждээ туслан, зах дээр загас зарж буй Тайванийн загвар өмсөгч нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчдийг бишрүүлж байна гэж Shanghai.ist сайтад мэдээлжээ. 

Фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч түүний гэрэл зургийг нийгмийн сүлжээнд байршуулснаар загвар өмсөгч тун богино хугацаанд алдаршжээ. Нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчид 26 настай бүсгүйг загвар өмсөгч гэдгийг мэддэггүй байжээ. Фэйсбүүкт 60 мянган дагагчтай тэрбээр ээждээ байнга тусалж, загасны зах дээр ажилладаг ажээ. 

Нийгмийн сүлжээнд гэрэл зураг нь тавигдсаныг мэдсэн загвар өмсөгч халуун дулаан үг бичсэн дагагчдадаа талархал илэрхийлээд, дараагийн өдөр ч мөн зах дээр ажиллана гэж бичсэний дараа түүний ээжийн худалдаа хийдэг захад маш олон хүн ирсэн гэнэ. Зарим шүтэн бишрэгч нь загвар өмсөгч бүсгүйгээс загас худалдан авсан бол зарим нь гар утсаараа зургийг нь дарж, танилцахаар очжээ

Эх сурвалж: www.zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598041
0 эможи

keyboard_arrow_up